2011 он
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Нийтийн он тооллын Хоёр мянга арван нэгэн он, Хоёр мянган арваннэгдүгээр он, 2011 он, 2011-р он нь Григорийн тооллын дагуу Бямба гарагт эхэлдэг ердийн жил юм. Мөн нийтийн он тооллын 2011 дугаар он, гурав дахь мянганы болон хориннэгдүгээр зууны 11 дугаар жил, хоёр мянга арваад оны 2 дугаар жил болно.
2011 оныг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Олон улсын ойн жил, Олон улсын химийн жил болгон зарласан.
Remove ads
Тохиосон онцлох үйл явдал
- 1 сарын 1 – Эстони улс албан ёсоор евро мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлж, Евро бүст нэгдсэн 17 дахь улс болсон.[1]
- 1 сарын 9–15 – Өмнөд Суданд тусгаар тогтнох эсэх талаарх бүх ард түмний санал асуулга явагдсан. Тусгаар тогтнолын төлөө гэх үнэмлэхүй санал асуулгын дүн гарч, засаг захиргааг зохион байгуулах ажил 7-р сар хүртэл үргэлжилсэн.[2][3]
- 2 сарын 11 – Арабын хаварын хүрээнд: Египетийн ерөнхийлөгч Хосни Мубарак албан тушаалаасаа огцорсон. Египетэд түүнийг огцрохыг шаардаж олныг хамарсан жагсаал цуглаан болсны дараа ингэхээс өөр аргагүй болжээ. Түүний огцорсны дараа дараагийн ерөнхийлөгчийн сонгууль хүртэлх сар, жилийн хугацаанд тус улсын цэргийн хүчинд улсын эрх шилжжээ.[4]
- 3 сарын 11 – Японы Сэндай хотоос зүүн зүгт 130 км зайтай 9.0 магнитуд хүчтэй газар хөдлөж цунами нөмрөн ирж 15 мянган хүний амийг сүйтгэсэн. Энэ нь Фүкүшимагийн атомын цахилгаан станц дэлбэрэх шалтгаан болов.Энэ явдлаас болж дэлхий даяар цөмийн эрчим хүчний аюулгүй байдалд анхаарлаа хандуулцгаасан.
- 10 сарын 31 – НҮБ-ээс дэлхийн хүн ам долоон тэрбум хүрч буй өдөр гэж цохон онцолсон. Улс орон бүрт ёслосон.[5]
Remove ads
Нас барагсад
- 5 сарын 2 – Америкийн эсрэг цуут аллага зохион байгуулагч Осама бен Ладен (64 насандаа)
- 10 сарын 5 – Америкийн нэрт компьютер үйлдвэрлэгч Стив Жобс (56 насандаа)
- 10 сарын 20 – Ливийн төрийн тэргүүн байсан улс төрч Муаммар Каддафи (69 насандаа)
- 10 сарын 20 – Америкийн нэрт боксчин Жо Фрейзер (67 насандаа)
- 12 сарын 27 – Умард Солонгосын төрийн тэргүүн байсан улс төрч Ким Чен Ир (70 насандаа)
Remove ads
Бичгийн сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads