IPhone

From Wikipedia, the free encyclopedia

IPhone
Remove ads

iPhone (дуудлага: [ˈaɪfoʊn]; Айфоун) бол интернэт болон мултимедиа үйлдэлийн зориулалттай Ухаалаг гар утас (Smartphone) бөгөөд Apple компанийн бүтээгдэхүүн болно. Анхны загвар болох iPhone Edge буюу iPhone 2G нь 2007 оны 1-р сарын 9-нд зохион байгууллагдсан "Macworld" үзэсгэлэн дээр Apple компанийн захирал асан Стив Жобс танилцуулсан бөгөөд 2007 оны 6-р сарын 29-нд АНУ-д борлуулагдаж эхэлсэн. iPhone-ны 5 дахь загвар болох iPhone 4S нь 2011 оны 10 сарын 4-ний өдөр танилцуулагдан, борлуулалтанд гарсан юм. iPhone нь Ухаалаг гар утасны зах зээлд томоохон байр суурийг эзэлж байгаа бөгөөд анхны мэдрэгч дэлгэцтэй (Touch Screen) ухаалаг гар утас юм.

Thumb
iPhone 15
Remove ads

Түүх

  • 2005 онд Apple компани зохион бүтээж байсан утасныхаа Purple 2 гэх нэрийг өөрчилөн iPhone нэртэй болгосон.
  • 2007 оны 11 сард iPhone нь Time сэтгүүлд бичигдэн "2007 оны хамгийн гайхалтай зохион бүтээл"-ээр шалгарсан.
  • 2008 он 6 сарын 9-нд Apple компани "Дэлхий Дахины Хөгжүүлэгчдийн Конференцэ 2008" (Worldwide Developer Conference 2008 - WDC 2008) дээр iPhone 2G-гийн дараагийн загвар болох iPhone 3G-г танилцуулсан бөгөөд 8 GB (зөвхөн хар өнгөтэй), 16 GB (хар ба цагаан өнгөтэй) 2 сонголттойгоор олонд танилцуулсан. 2008 оны 7 сарын 11-нд дэлхийн 22 улсад гэрээгээр худалдаалж эхэлсэн.
  • 2009 оны 6 сарын 8-нд Apple компани WDC 2009 дээр iPhone 3G[s]-г танилцуулж, мөн оны 6 сарын 19-нд худалдаанд гаргасан.
  • 2010 оны 6 сарын 7-нд Apple компани WDC 2010 дээр уламжлалт ёсоор бүтээгдэхүүнийхээ сүүлийн үеийн загвар болох iPhone 4-г танилцуулсан ба 16 GB болон 32 Gb гэсэн 2 сонголттой гаргасан юм. Хар ба цагаан өнгийн сонголттойгоор мөн худалдаанд гаргасан. Мөн оны 6 сарын 24-нд iPhone 4(хар өнгөтэй)-г АНУ, Франц, Герман, Англи, Япон гэх 5 улсад албан ёсоор худалдаанд гаргасан. Харин цагаан өнгөтэй iPhone 4 асуудалтай байсан учраас 2011 оны 4 сарын 28-нд дэлхий даяар худалдаанд гарсан.
  • 2011 оны 1 сарын 11-нд Verizon үүрэн холбооны компанитай Apple компани гэрээ байгуулсан бөгөөд ингэснээрээ CDMA сүлжээний хэрэглэгчид iPhone 4-г хэрэглэх боломжтой болсон юм. iPhone 4 (CDMA) нь 2011 оны 2 сард АНУ-д худалдаанд гарсан.
  • 2011 оны 10 сарын 4-нд Apple компани "Let's talk iPhone" (Айпонтой ярилцацгаая) нэртэйгээр iPhone 4S-г олонд танилцуулсан юм.
  • 2012 оны 9 сарын 5-нд iPhone 5-г олонд танилцуулсан юм. Iphone 5 нь Iphone 4s загвараас 2 дахин хурдан, 18 хувиар хөнгөхөн болсон юм.
  • 2020 оны 10-р сарын 13-нд iPhone 12, iPhone 12 mini, iPhone 12 Pro, iPhone 12 Pro Max загваруудыг танилцууллаа. Тэд хамгийн сүүлийн үеийн A14 Bionic процессорыг хүлээн авч, тав дахь үеийн сүлжээг (5G) дэмждэг.
  • 2021 оны 9-р сарын 14-нд iPhone 13, iPhone 13 mini, iPhone 13 Pro, iPhone 13 Pro Max загваруудыг танилцууллаа. Мөн iPhone-ийн шинэ хувилбар нь микрофон болон эх хавтангийн холболтыг шинэчилсэн бөгөөд энэ нь амьсгал, зүрхний цохилтыг унших боломжтой болсон (Apple Watch ашиглах үед) нь Apple Pay-ийн үйлдэлд нөлөөлдөг.
  • 2022 оны 3-р сарын 8-нд iPhone SE (3-р үе) 5G сүлжээ болон A15 Bionic процессорын дэмжлэгтэйгээр танилцуулагдсан.
  • 2023 оны 9-р сарын 12-нд iOS 17 үйлдлийн систем дээр ажилладаг Apple A16 процессор болон "iPhone 15 Pro" дээр суурилсан iPhone 15, iPhone 15 Plus, Apple A17 Pro процессор дээрх iPhone 15 Pro Max загваруудыг танилцууллаа. Мөн өдөр гаджетуудын урьдчилсан захиалга эхэлсэн. Ухаалаг гар утаснууд 2023 оны 9-р сарын 22-нд худалдаанд гарсан.Ухаалаг гар утаснуудын анхны үнэ 799 ам.доллар ба 899 ам.доллар байв.
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads