Apple

From Wikipedia, the free encyclopedia

Apple
Remove ads

Apple Inc. (анхны нэр нь Apple Computer, Inc.) нь компьютерын програм хангамж, суурин компьютер болон зөөврийн компьютер, ухаалаг гар утас зэрэг электрон хэрэгслийг загварчлан зохион бүтээн, борлуулдаг Америкийн компани юм.

Quick Facts Хууль эрх зүйн хэлбэр, Аж үйлдвэрийн салбар ...

1976 онд анх Стив П. Жобс, Стив Г. Возниак нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн анхны компьютер нь Жобсын гэрийн гараашинд бүтээгдсэн. Хуванцар гэр, өнгөт график бүхий Аpple II (1977) компьютер уг компанийг амжилтанд хүргэж, олон нийтэд анх удаагаа хувьцаагаа нийлүүлсэн. 1980 он гэхэд Аpple компанид 100,000,000 долларын орлого оруулжээ. Майкрософт корпорацийн үйлдлийн системийг суурилуулсан IBM-ийн PC 1981 онд зах зээлд гарсан нь Аpple компанийн персонал-компьютерын зах зээл дахь удаан хугацааны өрсөлдөөний эхлэлийг тавьсан юм.

Thumb
Macintosh 128K

1984 онд үйлдвэрлэгдсэн Макинтош бол график хэрэглэгчийн интерфэйс болон хулганы хэрэглээг нэвтрүүлсэн хамгийн анхны персонал компьютер байлаа. "Маc" эхэндээ тааруухан борлогдож, 1985 онд Жобс ажлаасаа гарсан хэдий ч яваа яваандаа десктоп үйлдвэрлэх зах зээлд өөрийн нүхийг олсон юм. Энэ завсар Майкрософтын Виндоус үйлдлийн систем Аpple-ын зах зээлийн эзлэх хувийг булаан авч байлаа. Аpple 1997 онд Жобсыг буцаан ажилд авав. Тэрээр iMac гэх мэт шинэлэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж, компанийг дахин өндөр үр ашигтай ажиллуулж эхлэв.

Аpple 2001 онд iTunes хэмээх MP3 форматад хувиргасан хөгжим тоглуулагч програм, MP3 хөгжим тоглуулагч зөөврийн iPod бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 2003 онд томоохон дуу бичлэгийн компаниудын дууг интернэтээс татаж болохуйц МP3 форматаар интернэтэд зарж эхэлсэн юм.

Thumb
iPhone

2007 онд анхны мэдрэгч дэлгэцтэй ухаалаг гар утас болох iPhone-г худалдаанд гаргасан. 2010 онд iPad нэртэй таблет компьютерыг гаргажээ. 2011 оны 10 сард iPhone 4S-г танилцуулан дэлхий дахинд шинэ хувьсалыг хийсэн.

Remove ads

Цахим холбоос

 Commons: Apple Inc. – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Apple – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads