Днепр мөрөн
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Днепр (укр. Дніпро, белор. Дняпро, орос. Днепр) нь Беларусь, Орос, Украинаар урсаж Хар тэнгист цутгадаг мөрөн.
Днепр мөрөн бол тэгш талд байдаг тул удаан, тайван урсгалтай юм. Энэ нь ороомог сувагтай, мөчир, хагарал, арлууд, суваг, гүвээ үүсгэдэг байна. Энэ мөрнийг гурван хэсэгт хуваадаг: дээд хэсэг - эхээс Киев хүртэл (1320 км), дунд хэсэг - Киевээс Запорожье хүртэл (555 км), доод хэсэг - Запорожьегээс Хар тэнгист цутгах хүртэл (325 км).
Remove ads
Улс төрийн газар зүй
Днепр мөрөн урсах замдаа Орос, Беларусь, Украин гэсэн гурван улсын нутаг дэвсгэрээр өнгөрдөг. Гол мөрөн болон түүний цутгал голууд нь зарим бүс нутагт улс хоорондын хил хязгаар болдог. Тэд мөн хүн ам шигүү суурьшсан 12 бүс нутгийг, 1 нь ОХУ-д (Смоленск муж), 3 - Беларусь (Витебск, Могилев, Гомель мужууд), 9 - Украинд (Чернигов, Киев, Черкасск, Кировоград, Полтава, Днепропетровск, Запорожье, Херсон, Николаев муж) суурингуудыг усалдаг. Голын эрэг дээр Украины нийслэл Киев зэрэг том хотууд бий.
Днепр мөрний Украины хэсэгт 25 хот байдаг: Вышгород (22 933 хүн ам), Киев (4 130 000 хүн ам), Украинка (13 978 хүн ам), Канев (26 426), Черкассы (295 500), Светловодск (49 938), Кременчуг (232 000), Горишние Плавни (51 832), Верхнеднепровск (16 680), Каменское (273 700), Днепр хот (1 040 000 хүн ам), Запорожье (786 000), Васильевка (15 507), Днепрорудное (21 900), Энергодар (55 800), Никополь (128 369), Каменка-Днепровская (15 406), Берислав (15 425), Каховка (38 000), Новая Каховка (52 611), Таврийск (11 757), Алёшки (31 100), Херсон (312 000), Голая Пристань (15 902), Очаков (14 705 хүн амтай).
- Днепр мөрөн - Смоленск хотын орчим
- Днепр мөрөн Хар тэнгист цутгахын өмнө, Херсон хотын орчим
Remove ads
Цахим холбоос
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
