Зөвлөлт-Германы харилцан үл довтлолцох гэрээ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох Гэрээ (орос. Договор о ненападении между Германией и СССР, герман. Deutsch-sowjetischer Nichtangriffspakt) гэж ЗХУ болон фашист Германы хооронд Москва хотноо 1939 оны 8-р сарын 23-нд байгуулсан харилцан бие бие рүүгээ халдан довтлохгүй үүрэг хүлээхээр байгуулсан Гэрээ юм. Германы Гадаад хэргийн сайд Иоахим фон Риббентроп, ЗХУ-ын Гадаад хэргийн Коммисар Вячеслав Молотов нар уг "Харилцан үл довтлох тухай" гэрээнд гарын үсэг зурсан юм.
Энэхүү гэрээний дагалдах нууц протоколд тухайн хоёр улс европ тивийн хэмжээнд нөлөөллийн хүрээгээ харилцан тохиролцох замаар хувааж авсан байна. Үүний дагуу Балтийн тэнгис орчмын Эстони, Латви, Литва болон Финланд, Польш мөн Бессараби, баруун Белорусс, Украины нутаг дэвсгэрийг хувааж авахаар тохирсон байна.

Энэхүү Гэрээг олон улсад "Молотов-Риббентроп"-ын Пакт гэж нэрлэдэг.
Remove ads
Цахим холбоос
Literatur zum Зөвлөлт-Германы Харилцан үл довтлолцох гэрээ Германы үндэсний ном сангийн каталогт
Гэрээний 2-р хуудас - Сталин Риббентропын хоёрын гарын үсэгтэй газрын зургийн гэрэл зураг
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads

