Клопиралид

From Wikipedia, the free encyclopedia

Клопиралид
Remove ads

Клопиралид (3,6-дихлор-2-пиридинкарбон хүчил) нь өргөн навчит хог ургамлыг хянах зориулалтай, пиколиний хүчлийн бүлийн, сонгомол үйлчилгээтэй системийн гербицид юм.[2][3] Клопиралид нь устгахад хүнд хог ургамал болох арзгар азаргана (Cirsium arvense), алтан товчын (Matricaria) зүйлүүд, шаралзганы (Sonchus) зүйлүүд, тарнын (Polygonum) зүйлүүдийг хянана.

Quick facts Нэр, Ерөнхий ...
Remove ads

Концентраци

Клопиралид нь олон янзын концентрацитай шингэн ба хуурай хэлбэртэй үйлдвэрлэгддэг. Энэ өгүүлэгт клопиралид 750 гр/кг агууламжтай, усанд дисперслэгддэг үрэл (WDG) хэлбэртэй хуурай гербицидын тухай авч үзсэн болно.

Хамрах хүрээ

  • Шарилжин навчит амброз (Ambrosia artemisiifolia L.)
  • Алтан товчын зүйлүүд (Matricaria)
  • Арзгар азаргана (Cirsium arvense L.)
  • Эмийн багваахай (Taraxacum officinale Wigg.)
  • Татаар зираа (Lactuca tatarica L.)
  • Эгэл зохимон (Senecio vulgaris L.)
  • Тарнын зүйлүүд (Polygonum)
  • Татаар сагаг (Fagopyrum tataricum L.)
  • Цэнхэр хонгор зул (Centaurea cyanus L.)
  • Хүнсний шаралзгана (Sonchus oleraceus L.)
  • Хээрийн шаралзгана (Sonchus arvensis L.)
  • Мөлхөө ягаан толгой (Rhaponticum repens L., Acroptilon repens L.)
Remove ads

Ашиглах заавар

Тун ба тарималын үе шат

More information Таримал ургамал, Тун, гр/га ...

Бусад пестицидтэй нийлэмж

Бусад гербицидтэй хольж ашиглах нь

Клопиралидыг дараах үйлчлэгч бодис дээр суурилсан гербицидүүдтэй хольж ашиглаж болно:

  • Фенмедифам
  • Десмедифам
  • Этофумезат
  • Хлоридазон
  • Метамитрон
  • МЦПА
  • 2,4-Д
  • Сульфонилшүвтэр
  • Граминицидууд (үет ургамлын гербицидүүд)

Бусад инсектицидтэй хольж ашиглах нь

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Бусад Фунгицидтэй хольж ашиглах нь

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Бусад бордоотой хольж ашиглах нь

Зөвшөөрсөн зүйл үгүй.

Remove ads

Анхаарах зүйл

  • Азаргана ба шаралзганыг боловсруулах үе шат: Бутлалт - ишний өсөлтийн эхэн үе
  • Нэг наст хос талт үрт хог ургамлын хөгжлийн үе шат: 2 - 6 навч
  • Боловсруулах өдрийн агаарын температур: Оновчтой нь 10 - 25 ° С. Хүйтний аюул заналхийлж байгаа эсвэл хүйртэлийн дараа боловсруулалтыг хийхийг зөвлөдөггүй.
  • Ургац хураалтын өмнөх интервал: 60 хоног.
  • Давтан боловсруулалт: манжингаас бусад тохиолдолд нэг удаагийн хэрэглээг зөвшөөрдөг.
Remove ads

Борооны интервал

Клетодимыг түгээснээс хойш 6 цагийн хугацааны дотор орсон бороо гербицидын идэвхийг бууруулна.

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads