Опел Ампера
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Опел Ампера нь Адам Опел ХК-ийн нэрийн гибрид загвар бөгөөд үүнийг Детройт хот дахь Шевролетийн Хамтрамкийн үйлдвэрт 2011 оноос хойш үйлдвэрлэж байгаа автомашин юм. Опел энэ автомашинаа "туулах замыг уртасгасан цахилгаан автомашин" гэж нэрлэхээс гадна "Та манай цахилгаан автомашинаар ирээдүй рүү яваарай" хэмээн сурталчилдаг аж.[3] Анх Шевролет Волт хэмээх загварыг америкт үйлдвэрлэж байгаад дараа нь 2009 оны гуравдугаар сараас эхлэн Опел Ампера нэртэйгээр Женевийн автомашины үзэсгэлэн дээр танилцуулсан байна.[1]
Remove ads
Техникийн үзүүлэлт болон тоноглол
Аккумляторыг нь дүүргэсэн тохиолдолд 40-80 км/ц хурдтайгаар, зөвхөн цахилгаанаар явах бололцоотой.[4] Харин түүнд угсарсан дотоод шаталтын хөдөлгүүр нь аккумляторын цэнэг 26%-иас доош орсон тохиолдолд автоматаар асахаас гадна цахилгаан аккумлятороо цэнэглэдэг. Тиймээс энэ төрлийн автомашиныг Extendeed Range Electric Vehicle (EREV, туулах замыг уртасгасан цахилгаан автомашин) гэж нэрлэдэг.[5]
Опел Амперагийн цахилгаан моторын дээд чадал нь 111 кВт[6][7] (150 м.х.) болон эргэлтийн момент нь 370 Нм. Энэ нь бензин моторын эргэлтийн моментоос хамаагүй өндөр юм.
Remove ads
Зургийн цомог
- Опел Ампера, урд талаасаа (германы цагдаагийн албанд зориулсан загвар)
- Опел Ампера, хажуу талаасаа (Женевийн автомашины үзэсгэлэн дээр)
- Опел Ампера, дотор талын дизайн
- Шевролет Волт
- Ар талын харагдах байдал
Цахим хуудас
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads