Тайбэй

From Wikipedia, the free encyclopedia

Тайбэйmap
Remove ads

Тайбэй (Хятад: 臺北市Тайванийн умард нутаг) буюу Тайпей (Taipei) — Тайвань орон (БНХУ)-ын нийслэл. 2.7 сая хүнтэй. Тайвань арлын умард хэсэгт 271.8 км² талбай эзлэн оршдог, Тайвань орон болон арлын дөрөвдүгээр том хот.

Quick facts Тайбэй臺北市Тай-пак, Тайпей, Тайхоку, Улс ...
Quick facts Тайбэй хот, Уламжлалт ...
Remove ads

Түүх

Thumb
1960 оны Тайбэй. Чан Кайши ерөнхийлөгч, АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Эйзенхауэрийг угтсан.

Тайбэй хавьд анх кайдагэлань хүмүүс амьдарч байсан. зуунаас хятадууд ихээр цагаачлан суусан ба 1875 онд Тайбэй аймаг байгуулагджээ. 1886 онд Чин улс Тайвань мужийг Фужянь мужаас салган Тайбэйг засаг захиргааны төв болгов. Дайнд ялсан Япон 1895 оны Шимоносэкийн гэрээгээр Тайванийг авч Тайбэйг Тайхокү аймагт харьяалуулсан ба хотжиж, төмөр замын сүлжээ тавигдсан.[2]

Япон дайнд ялагдсанаар Тайванийг Дундад Иргэн Улс авсан бөгөөд 1945 онд Хятадад коммунист БНХАУ байгуулагдахад Чан Кайшийн удирдсан Гоминдан нам Тайвань руу дүрвэн Тайбэйг түр нийслэл хэмээв. 1967 онд Тайбэй мужтай тэнцэх хотын зэрэг олж 1970-аад онд 2 сая хүнтэй болжээ. 1990 онд Тайбэйн оюутны эсэргүүцлийн жагсаалын дүнд Тайвань олон намын тогтцолцоонд шилжсэн.[3][4]

Remove ads

Газар зүй

Тайбэй хот 271.8 км² нутаг дэвсгэртэй. Тайваний 22 нутгаас 16-р том нь юм. Тайвань арлын умард хэсэгт Тайбэйн нам доор газар оршдог. Хотын нутагт Шиньдянь, Дахань хоёр нийлж Даньшуй голыг үүсгэдэг бол зүүн талаар Жилун гол урсана. Зүүн хойд захад Чишин (1120 м), Датүнь (1092 м) зэрэг унтарсан галт уул байна.

I сард 13.9°C хүртэл сэрүүсч, VII сард 34.3°C хүртэл халдаг. Жилд дунджаар 2405 мм хур тунадастай.

Remove ads

Хүн ам зүй

Тайбэй хотод 2,686,516 хүн (2013 он) амьдарч байна. Шинэ Тайбэйг чиглэсэн нүүдлээс Тайбэйн хүн амын тоо олигтой өсөхөө байсан. Тайбэй-Шинэ Тайбэй-Жилун хотын бөөгнөрөлд нийлээд 7,028,583 хүн амьдарч байгаа.[5]

Хүн ам маш шигүү. Даань, Суншань, Датунь дүүрэгт бүр шигүү суурьшсан.

Тайбэйд хятад үндэстэн (хокло, дотор газрын, хакка) болон Тайваний уугуул ард түмэн амьдардаг.

Нутгийн хуваарь

Тайбэй хотын нутаг дэвсгэр 12 дүүрэг (чү)-т хуваагддаг.[6]

Thumb
12 дүүрэг газрын зурагт
More information Дүүрэг, Хятадаар ...
Remove ads

Эдийн засаг

Тайбэй нь Тайванийн эдийн засаг, худалдаа, санхүү бизнесийн төв юм.

Боловсрол

Томоохон их сургууль:

Цаг уур

Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Тайбэй
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 19.0 19.3 21.6 25.8 28.6 31.6 34.0 33.4 31.4 27.9 23.7 20.6 Ø 26.4
Мин. Температур (°C) 13.1 13.4 15.0 18.5 21.8 24.2 25.7 25.6 24.2 21.8 18.4 14.8 Ø 19.7
Тунадас (мм) 91 139 174 164 224 298 242 281 255 119 73 74 Σ 2,134
Нартай цаг (h/d) 2.8 2.5 2.9 3.4 3.2 4.4 6.2 6.3 5.5 4.4 3.0 3.1 Ø 4
Бороотой өдөр (d) 10 12 13 11 12 13 11 11 10 9 9 10 Σ 131
Усны температур (°C) 19 19 20 23 25 27 28 28 27 25 22 21 Ø 23.7
Агаарын чийгшил (%) 80 82 81 79 81 80 75 76 77 77 77 77 Ø 78.5
Т
е
м
п
е
р
а
т
у
р
19.0
13.1
19.3
13.4
21.6
15.0
25.8
18.5
28.6
21.8
31.6
24.2
34.0
25.7
33.4
25.6
31.4
24.2
27.9
21.8
23.7
18.4
20.6
14.8
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
91
139
174
164
224
298
242
281
255
119
73
74
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: wetterkontor.de
Remove ads

Зураг

Мөн үзэх

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads