![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/35/Flag_of_Bosnia_and_Herzegovina_%25281992%25E2%2580%25931998%2529.svg/langmn-640px-Flag_of_Bosnia_and_Herzegovina_%25281992%25E2%2580%25931998%2529.svg.png&w=640&q=50)
Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс
From Wikipedia, the free encyclopedia
Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс (Сербохорватаар Republika Bosna i Hercegovina/ Република Босна и Херцеговина) нь 1992 оноос 1995 оны хооронд Зүүн Өмнөд Европод оршин тогтносон өнөөгийн Босни ба Херцеговина Улсын өмнөх улс юм.
Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс Republika Bosna i Hercegovina Република Босна и Херцеговина | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992–1995 | |||||||||||
Төрийн дуулал: "Jedna si jedina" "Једна си једина" (Монгол: "Чи бол цорын ганц юм") | |||||||||||
Нийслэл | Сараево | ||||||||||
Албан ёсны хэл | Серби-Хорват хэл[1] | ||||||||||
Ард түмний нэршил | Босничууд | ||||||||||
Төр засаг | Нэгдмэл ноёрхогч намын парламентын бүгд найрамдах улс | ||||||||||
Ерөнхийлөгчийн Зөвлөлийн дарга | |||||||||||
• 1992–1996 | Алия Изетбегович | ||||||||||
Ерөнхий сайд | |||||||||||
• 1992 | Юре Пеливан | ||||||||||
• 1992–1993 | Миле Акмаджич | ||||||||||
• 1993–1996 | Харис Силайджич | ||||||||||
• 1996–1997 | Хасан Муратович | ||||||||||
Хууль тогтоох байгууллага | Үндэсний Хурал | ||||||||||
Түүхэн эрин | Югославын задрал | ||||||||||
• Тусгаар тогтнолын санал асуулга | 3 сарын 1, 1992 | ||||||||||
• Тусгаар тогтнолоо тунхагласан | 3 сарын 3, 1992 | ||||||||||
4 сарын 6, 1992 | |||||||||||
• Вашингтоны гэрээ | 3 сарын 18, 1994 | ||||||||||
• Дейтоны гэрээ | 12 сарын 14, 1995 | ||||||||||
Мөнгөний нэгж | БХ динар | ||||||||||
Утасны томьёо | +387 | ||||||||||
|
Тус улс 1992 оны гуравдугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн санал асуулга явуулан (Боснийн Сербичүүдийн дийлэнх нь бойкотлосон), 99,4 % нь тусгаар тогтнох саналтай байгааг үндэслэн Югославаас салан тусгаар улс болсноо зарлав.[2] Тусгаар тогтнолыг нь олон улсад хүлээн зөвшөөрсний дараахан буюу 1992 оны дөрөвдүгээр сард Боснийн дайны галыг нэг талаас 1992 оны нэгдүгээр сард байгуулагдсан Бүгд Найрамдах Спрска Улс, нөгөө талаас Боснякчууд болон Хорватчууд засгийн газрын армийн дэмжлэгтэйгээр өдөөв. Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс нь Дейтоны энхтайвны гэрээнд гарын үсэг зурах хүртэл оршин тогтносон бөгөөд бүгд найрамдах улсын үндсэн хуулийг хүчингүй болгон шинээр холбооны бүгд найрамдах улсыг Босни ба Херцеговинын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Спрска Улс мөн түүнчлэн Брчко Дистриктийг нэгтгэн байгуулав.