From Wikipedia, the free encyclopedia
Кодяк баавгай (Ursus arctos middendorffi) мөн Аляскын хүрэн баавгай,[1] хүрэн баавгайн хамгийн том дэд зүйл бөгөөд Аляскын Кодяк ольтригт тархсан. Нутгийн уугуул иргэдийн хэлээр (Алютийк): Taquka-aq.
Кодяк баавгай | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Бамбарууштайгаа байгаа эвш | ||||||||||||||||||
Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||||||
Биологийн ангилал | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Латин нэр | ||||||||||||||||||
Ursus arctos middendorffi Мерриам, 1896 | ||||||||||||||||||
Кодяк баавгайн тархалт | ||||||||||||||||||
Таксономич С.Х. Мерриам Кодяк баавгайг анх ялгаж, Оросын алдарт байгаль судлаач Др. фон Миддендорффын нэрээр нэрлэжээ.[2] Үүний дараа гарсан таксономийн нэмэлт өөрчлөлтөөр Хойд Америкийн хүрэн баавгайн ихэнх дэд зүйлийг нэг дэд зүйл болгон (Ursus arctos horribilis) нэгтгэсэн боловч, Кодяк баавгай өнөөг хүртэл өвөрмөц дэд зүйл хэвээр тооцогддог (Ursus arctos middendorffi). Сүүлийн үеийн генетикийн судалгаагаар Кодяк Аляскын хойг, Оросын Камчаткын хойгийн хүрэн баавгайтай их ойр холбоотой болохыг тогтоосон. Кодяк баавгай генетикийн хувьд дор хаяж сүүлийн мөстлөгийн үед (10000-12000 жилийн өмнө) тусгаарлагдсан бөгөөд популяцийн дотор генетикийн өөрчлөлт маш бага байдаг.[3] Одоогийн популяц нь эрүүл, үржсээр байгаа боловч шинэ өвчин буюу шимэгчид эмзэг байж болно.
Үсний өнгө нь шараас (эвш болон ольтригийн өмнөд хэсгийн баавгайнууд) бараан хүрэн хүртэл янз бүр. Бамбарууш нь эхний хэдэн жил хүзүүгээ тойрсон цагаан цагаригтай байдаг. Кодякийн зүс маш ойрын төрөл болох гриззли баавгайтай төстэй.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.