Крым
From Wikipedia, the free encyclopedia
Энэ хуудас нь Крымын Украины засгийн газрын тухай өгүүлнэ. Бусад Зөвлөлтийн бүгд найрамдах улсыг, «ЗСБНӨ Крым улс»-с харна уу. Бусад Крымын де-факто захиргааны тухай, «Бүгд Найрамдах Крым Улс»-с харна уу.
Крым (орос: Крым, укр. Крим, кр.тат. Qırım, Къырым) - Украин улсын мэдлийн Крымын хойг дээр Хар тэнгисийн умард эрэгт оршиж Украины Херсон мужтай хиллэж, хөндлөн 360, гулд 180 километр тэлсэн "ромбо" хэлбэртэй 26 081 км² (улсдаа 13-р том) газар нутагтай. Зүүн хойгуураа Азовын тэнгис, баруун хойш Каркинитийн буланд тулна. Эх газартай 5–7 км өргөн холбогдож, Оросын Краснодарын хязгаараас 4–15 км-ээр зааглагддаг. 2014 оны 3 дугаар сараас ОХУ цэрэг оруулж эзэлсэн. Өмнө монголчуудыг эзлэхээс өмнө Таври́да (греч. Ταυρίδα) гэж нэрлэж байсан. Хар далайд гарц болдог байршилаараа стратегийн чухал ач холбогдолтой газар нутаг юм.
Quick Facts Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс, Өөртөө засах эрх ...
Бүгд Найрамдах Өөртөө Засах Крым Улс
| |
---|---|
Өөртөө засах бүгд найрамдах улс[lower-alpha 1] | |
Төрийн дуулал: "Нивы и горы твои волшебны, Родина" (Орос)
Тал нутаг, уулс чинь ид шидтэй, Эх орон минь | |
Өөртөө засах эрх | 2 сарын 12, 1991 |
Үндсэн хууль | 10 сарын 21, 1998 |
Оросын эзлэн түрэмгийлэл | 2 сарын 20, 2014[lower-alpha 2] |
Орос өөртөө нэгтгэсэн | 3 сарын 18, 2014[2] |
Нийслэл ба томоохон хот | Симферополь |
Албан ёсны хэл | Украин, Орос, Крым татар хэл[3] |
Угсаатны бүлгүүд (2001) |
|
Төр засаг | Өөртөө засах бүгд найрамдах улс |
• Ерөнхийлөгчийн төлөөлөгч | Тамила Ташева |
Хууль тогтоох байгууллага | Дээд Ассамблей (татан буугдсан) |
Газар нутаг | |
• Нийт | 26,100 км2 |
Хүн ам | |
• 2001 тооллого | 2,033,700 |
• Нягтаршил | 77.9/км2 |
ISO 3166 код | UA-43 |
Close