Санкт-Петербург
From Wikipedia, the free encyclopedia
Санкт-Петербург (Орос: Санкт-Петербург) нь Оросын Холбооны Улсын хот юм. Ленинград мужийн төв бөгөөд Холбооны хотын статустай юм. Анх Нева мөрний эрэг дээр 1 дүгээр Пётр хаан 1703 онд Санкт-Петербург хотын суурийг тавьж 9 жилийн дараа буюу 1712-1918 онуудад Оросын Хаант Улсын нийслэл байсан. Хотын нэр нь "Гэгээн Петрийн хот" хэмээх утгатай. Тус хотыг байгуулсан I Пётр хааны нэрээр нэрлэгджээ. Дэлхийн нэгдүгээр дайнаас хойш (1914–1924) Петроград гэж нэрлэгдэж байгаад, Владимир Ленинийг нас барахад түүний дурсгалд зориулж Ленинград (1924–1991) гэж нэрлэж байв.Санкт-Петербург нь Европ тивийн хамгийн залуу мөн тус тивийн хамгийн олон гүүр, далайн суваг, аралтай хот юм. Энд нийт 64 гол, 48 суваг, эрэг хавийн 170 км газар, 100-аад арал, 800 гүүр бий. Орчин үед оросууд Санкт-Петербург хотоо "Умард нийслэл", "Оросын Соёлын нийслэл" гэх зэргээр нэрэлдэг байна.
Санкт-Петербург
Санкт-Петербург | |
---|---|
Улс | Орос |
Холбооны тойрог | Баруун Хойд ХТ |
Эдийн засгийн бүс | Баруун Хойд ЭЗБ |
Байгуулагдсан | 1703 оны 05-р сарын 27 (1703-05-27)[1] |
Хотын районууд | Жагсаалт |
Засаг захиргаа | |
• Биет | Хууль Тогтоох Ассамблей |
• Хотын захирагч | Александр Беглов[2] (НО) |
Газар нутаг | |
• Холбооны хот | 1,439 км2 (556 бээр2) |
Өндөр | 3 м (10 фут) |
Хүн ам | |
• Холбооны хот | 5,601,911 |
• Байр | 2-р |
• Нягтрал | 3,992.81/км2 (10,341.3/бээр2) |
• Бөөгнөрөл | 6,200,000[4] |
Иргэдийн нэршил | Петербургчүүд |
Цагийн бүс | UTC+3 (MSK[5]) |
Шуудангийн код | 190000—199406 |
Утасны код | 812 |
ISO 3166 код | RU-SPE |
Улсын дугаар | 78, 98, 178, 198 |
OKATO ID | 40 |
OKTMO ID | 40000000 |
Бүс Нутгийн Нийт Бүтээгдэхүүн | ₽9.44 их наяд (€108 тэрбум) ₽1,754,423 (€20130)[6] |
Албан ёсны хэл | Орос хэл[7] |
Вэб сайт | gov |
Уг хот нь оросын эдийн засаг, соёлын гол төвүүдийн нэг юм. Энд соёл урлагийн алдартай үзмэрүүд байдаг: Эрмитаж, Кунсткамера, Мариинский театр, Оросын үндэсний номын сан, Оросын музей, Петропавловын цайз, Исаакиевын сүм зэрэг юм.
5,3 сая хүн амтай уг хот 2018 онд 8,5 сая жуулчин хүлээн авсан байна.