Махагүргис хаан
From Wikipedia, the free encyclopedia
Махагүргис (ᠮᠠᠬᠠᠬᠦᠷᠬᠢᠰ) буюу Үхэгт хаан 1448 оны улаан барс жил төрж, 1465 онд таалал төгсчээ.[1] 1454 оны хөхөгчин гахай жил хаан ор суусан хэдий ч бүх эрх мэдлийг Харчины Болай тайш атгаж байсан. Тэрээр Тайсун хааны хөвгүүн юм. Түүнийг төрөөд удаагүй байтал Эсэн тайш Хангай, Завхан дахь дөрвөн Ойрад руу довтолж, түүний ээжийн амийг хөнөөв. Үйл явдал болж байх хооронд найман настай Махагүргис үхэр тэргэн доогуур нуугдаж амь гарсан. Иймээс дараа нь түүнийг Үхэгт хаан гэж дуудах болсон. 1465 онд Монголжин аймгийн Доголон тайжид Махагүргис Үхэгт хаан алагдаж, түүнийг эх өөртэй ах Молон нь залгамжилжээ.
Өмнөх Эсэн тайш |
Монголын Их Хаан 1454-1465 |
Дараах Молон хаан |
Quick Facts Үхэгт хаан Махагүргис, Хаанчлал ...
Үхэгт хаан Махагүргис | |
---|---|
Монголын хаан | |
Хаанчлал | 1454-1465 |
Хаан суусан | 1454 |
Бүтэн нэр | Хиад Боржигин Махагүргис хаан |
Төрсөн огноо | 1448 |
Өнгөрсөн огноо | 1465 |
Удаах | Молон хаан |
Эцэг | Тайсун хаан |
Улс | Монгол улс |
Ургийн овог | Хиад Боржигин |
Close