Эсэн тайш
From Wikipedia, the free encyclopedia
Эсэн тайш (ᠡᠰᠡᠨ ᠲᠠᠢᠱᠢ) нь Тайсун хааны ерөнхий сайд байсан Ойрадын Тогоон тайшийн хүү бөгөөд 1407 оны улаагчин гахай жил төржээ. Тэрбээр XV зууны дундуур Алтан ургийг алан хядах замаар төрийн эргэлт хийж, Монгол, Ойрадыг нэгтгэн төрийн эрхийг гартаа авч, 1452 оны хар бичин жилд бүх Монголын хаан хэмээн өөрийгөө зарлажээ. Гэвч хууль бус түүнийг Монголын хаан гэж хэн ч зөвшөөрөөгүй юм. Мин улстай хамгийн чадварлаг тэмцсэн (Тумугийн тулалдаан) их жанжин гэгддэг. Алтан ургийн удамтай биш учир язгууртнууд түүнийг удалгүй түлхэн унагажээ. 1455 оны хөхөгчин гахай жилд алагджээ.
Quick Facts Эсэн хаан, Хаанчлал ...
Эсэн хаан | |
---|---|
Их Юань Улсын Тэнгэрлэг Богд Хаан[1] | |
Хаанчлал | 1453-1454 |
Бүтэн нэр | Эсэн |
Төрсөн огноо | 1407 он |
Өнгөрсөн огноо | 1454 он |
Өмнөх | Агваржин хаан |
Удаах | Махагүргис хаан |
Их хатан | Жимэс хатан[2] |
Хатан | Махтум ханим |
Хүүхэд | Хоргудан, Өштөмөр |
Эцэг | Тогоон тайш |
Шүтлэг | Бөө мөргөл |
Улс | Дөчин Дөрвөн хоёрын Монгол Улс |
Ургийн овог | Чорос |
Close