Украин хэл (украин. Українська мова) нь Энэтхэг-Европ хэлний язгуур, Слав хэлний бүлэгт багтах хэл юм. Украинчуудын үндсэний хэл.

Quick Facts Украин хэл, Өөрийн нэр ...
Украин хэл
українська мова
Өөрийн нэр[ʊkrɐˈjinʲsʲkɐ ˈmɔʋɐ]
ТархалтУкраин
Бүс нутагЗүүн Европ
УгсаатанУкраинчууд
Төрөлх хэлтэн
Төрөлх: 33 сая (2024)[1]
Хоёрдогч: 6.0 сая (2024)[1]
Хэлний ангилал
Энэтхэг-Европ
  • Балт-Слав
    • Слав
      • Зүүн Слав
        • Украин хэл
Эрт хэлбэр
Прото Энэтхэг-Европ
  • Прото-Балт-Слав
    • Прото-Слав
      • Хуучин Зүүн Слав хэл
        • Рутени (Хуучин Украин)
Аялга
  • Балачка
  • Канад
  • Покутти-Буковина
  • Гуцул
  • Мөн үзэх: Украин хэлний аялгууд
Бичгийн систем
Кирилл (Украин цагаан толгой)
Украин брайл үсэг
Албан ёсны хэрэглээ
Улс
 Украин
Орон нутаг
Тохируулагч
байгууллага
Украины Үндэсний Шинжлэх Ухааны Академи: Украин хэлний хүрээлэн, Украин хэл-мэдээллийн сан, Потебня хэл судлалын хүрээлэн
Томьёолбор
ISO 639-1uk
ISO 639-2ukr
ISO 639-3ukr
Глоттологukra1253  Ukrainian
Linguasphere53-AAA-ed < 53-AAA-e
(төрлүүд: 53-AAA-eda - 53-AAA-edq)
Thumb
Украин хэлээр ярьдаг ертөнц:
  Украин хэл олонхын хэл
  Украин хэл цөөнхийн хэл
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.
Close

Украин улсын газар нутагт украин хэл дэлгэр байдаг бөгөөд Орос, Белорусь, Казахстан, Польш, Словак, Румын, Молдав, Унгар, Серби улсад болон Канад, АНУ, Аргентин, Австрали дахь украин цагаачдын үр удам дунд дэлгэрсэн хэл юм. Украин улсын албан ёсны хэл.

Дэлхий нийтэд өнөө үед 36-45 сая хүн украин хэлээр ярьдаг байна.

Зүүн слав хэлнүүдийн нэгэн адил украин хэл нь эртний орос хэлний аялгуун дээр үндэслэн гарсан гэж үздэг. Эртний Оросын өмнөд аялгууг бие даасан хэл болгон хуваахад Киевийн Рус улс төрийн задрал, дараа нь Украины нутаг дэвсгэр Литвийн Их Гүнт улсад орж, Баруун Орос хэлийг хуучин Украин, хуучин Беларусь хэл гэх албан ёсны бичгийн хэлний статустай байв.

Иван Котляровскийг украин уран зохиолын хэл үндэслэгч гэж үздэг бөгөөд Тарас Шевченкогийн уран бүтээл мөн украин уран зохиолын хэлэнд ихээхэн хувь оруулсан юм. Эртний бүтээлүүд: XIV—XV зууны украины хуул зүйн болон бусад баримт бичгүүд, Пересопницкий Евангелие (1556—1561); «Ключ царства небесного» Максим Смотрицки (Мелетий, 1587), «Еван­ге­лие Не­га­лев­ско­го» (1581), «Креховский Апостол» (1563—72), «Извещение краткое о латинских прелестих» Иоан Вишенски (1588), «Зерцало богословии» Кирилл Ставровецки (1618) болон бусад.

Украин хэл

Украин цагаан толгой

А а Б б В в Г г Ґ ґ Д д Е е
Є є Ж ж З з И и І і Ї ї Й й
К к Л л М м Н н О о П п Р р
С с Т т У у Ф ф Х х Ц ц
Ч ч Ш ш Щ щ Ь ь Ю ю Я я

Украин хэлний газарзүйн зураг

Thumb
1574 оны Украин хэлний цагаан толгой

Гадаад холбоосууд

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.