Филиппиний тэнгис
From Wikipedia, the free encyclopedia
Филиппиний тэнгис (Англи: Philippine Sea, Тагалог хэл: Dagat Pilipinas) нь Филиппиний зүүн, зүүн хойд талд 1,000,000 км²[1] талбайг эзлэн орших, Номхон далайн баруун хэсгийн тэнгис юм. Филиппиний тэнгис нь баруун урд талаараа Филиппиний олтриг (Лусон, Катандуанес, Самар, Лейте, Минданао), зүүн урд талаараа Палау, Яп, Улити (Каролины арлуудын), зүүн талаараа Гуам, Сайпан, Тиниан зэргийг оролцуулаад Марианы арлууд, зүүн хойд талаараа Бонины арлууд болон Иво Жима, хойд талаараа Хоншү, Шикокү, Кюүшү зэрэг Японы арлууд, баруун хойд талаараа Рюүкюү арлууд (Окинава, Мияко, болон Яеяма), баруун талаараа Тайваниар хүрээлэгдэнэ.[1]
Quick Facts Филиппиний тэнгис ...
Филиппиний тэнгис | |
---|---|
Дээрх физик газрын зурагт Филиппиний тэнгисийг голлуулжээ. | |
Ай савын улс орон | АНУ (Марианы арлууд) Индонез Индонез Микронез Палау Палау Тайвань Тайвань Филиппин Филиппин Япон Япон |
Мандлын талбай | 5,726 мян. км² |
Эзлэхүүн | 23,522 мян. км³ |
Дундаж гүн | 4,108 м |
Гүнзгий | 11,022 м |
Close
Тус тэнгисийн ёроолд Филиппиний тавцан байх бөгөөд тэр нь Евразийн тавцантай мөргөлдсөн хэсэгт Филиппиний олтриг үүсчээ.