Нева мөрөн

From Wikipedia, the free encyclopedia

Нева мөрөнmap

Нева мөрөн (Орос: Нева́) нь Ладога нуураас эх авч, Оросын Холбооны Улсын баруун хойд хэсгээр, Ленинград мужийн баруун хэсэг болон Санкт-Петербург хотын нутгаар урсаж, Финийн буланд цутгадаг гол юм. Харьцангуй богинохон боловч урсацын хэмжээгээрээ Европ тивд Ижил мөрөн болон Дунай мөрний дараа 3-т орох том гол болно.

Quick Facts Нева мөрөн, Эх ...
Нева мөрөн
Thumb
Нева мөрөн, Санкт-Петербург хотод
Thumb
Нева мөрний сав газрын зураг
ЭхЛадога нуур 59°57′10″N 31°02′10″E
АдагКаспийн тэнгис 59°57′50″N 30°13′20″E
Усаа цуглуулдаг орнууд Орос
БайршилУмард Европ
Урт74 км[1]
Эхийн өндөр4 м, Балтын тэнгисийн усны түвшнээс дээр (Кронштадтын түвшин)
Адгийн өндөр0 м Балтын тэнгисийн усны түвшин (Кронштадтын түвшин)
Өндрийн ялгаа4 м
Урсац2500 м³/с (дунджаар)
Ус цуглуулах талбай281.000 км²[1]
Голын системНева мөрөн
Зүүн цутгалуудМойка гол
Close
Thumb
Лев Лагорио. "Нева мөрний сартай шөнө". 1898 он

Газар зүй

Нева мөрний урт нь 74 км[2]. Түүний 28 км нь Санкт-Петербург, үлдсэн хэсэг нь Ленинград мужийн нутагт харьяалагдана. Ладога нуурын баруун өмнөөс эх авч баруун урагш урсан Тосна голын цутгалын орчимд хамгийн өмнөд цэгтээ хүрээд баруун хойш эргэж урссаар, Финийн буланд цутгана. Дундаж өргөн нь 400-600 м, хамгийн өргөн хэсгээрээ 1200 м-т хүрдэг. Далайн түвшнээс дээш дунджаар 8-11 метр өргөгдсөн нам дор газраар урсах бөгөөд хамгийн өндөр цэгтээ 24 метр л байдаг. Нева мөрний ай савд Ладога нуураас гадна Онега нуур (Европын хамгийн том 2 нуур), Баруун хойд Орос болон өмнөд Финландын томоохон газар нутаг хамаарна.

Невагийн дельт

Thumb
Нева мөрөн

Нева мөрний адаг нь дельт үүсгэсэн байдаг бөгөөд байгалийн салаанууд болон хүний гараар бүтсэн сувгуудаар хашигдсан арлууд нь Санкт-Петербург хотын түүхэн хэсэг билээ. Томоохон салаануудыг нь дурьдвал:

  • Их Нева
  • Бага Нева
  • Их Невка
  • Дунд Невка
  • Бага Невка.

Сувгууд, горхиуд:

  • Морской суваг
  • Обводный суваг
  • Грибоедов суваг
  • Крюков суваг
  • Фонтанка
  • Мойка

Арлууд:

  • Декабристуудын арал
  • Каменный арал
  • Крестовский арал
  • Петроградский арал
  • Васильевский арал
  • Елагин арал
Thumb
Нева мөрөн, 1753.

Түүхэн үйл явдлууд

  • Александр Невский 1240 онд Невагийн тулалдаанд Шведчүүдийг ялж, Нева мөрний нэрээр цоллогдох болжээ.
  • Нева нь 1804 онд Юрий Лисянскийгийн удирдлагаар дэлхийг тойрч, дэлхийг тойрсон Оросын анхны хөлөг онгоц болсон.
  • Григорий Распутин 1916 онд Нева мөрний усанд живж нас барсан.

Гадаад холбоос

 Commons: Нева мөрөн – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.