Австри

From Wikipedia, the free encyclopedia

Австри
Remove ads

Бүгд Найрамдах Австри Улс (Герман: Republik Österreich, Österreich [ˈøːstəʁaɪ̯ç], сонсох) — Төв Европт оршдог далайд гарцгүй улс. Хойд талаараа Герман, Чех, зүүн талаараа Словак, Унгар, урд талаараа Словени, Итали, баруун талаараа Швейцар, Лихтенштайн гэсэн найман улстай газраар хиллэдэг. Дунай мөрний эрэгт байх Вена нэрт нийслэл хоттой.

Quick Facts Бүгд Найрамдах Австри УлсᠪᠦᢉᠦᠳᠡᠨᠠᠶᠢᠷᠠᠮᠳᠠᠬᠤᠠᠦᠢᠰᠲᠷᠢᠤᠯᠤᠰRepublik Österreich (Герман), Нийслэлба томоохон хот ...

Орчин үеийн Австрийн түүх нь 9-р зуунд дээд, доод Австрийн нутаг дэвсгэрт хүн ам ихсэх үеэс эхлэсэн байна. 996 онд "Остаррихи" (Ostarrichi) гэдэг нэр албан ёсны бичигт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үг нь одоо Оостеррайх (Österreichорчуулбал Зүүний буюу Дорнын Эзэнт Улс) болтлоо хувьссан ажээ.

Австри нь парламентын засаглалтай төлөөллийн ардчилсан системтэй бөгөөд есөн холбооны мужтай. Мөн үүрдийн үл довтлох байдлыг тунхагласан зургаан Европын орны нэг бөгөөд Үндсэн хуулинд нь тийнхүү заагдсан байдаг цөөн орнуудын нэг юм. 1955 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ), 1995 оноос Европын Холбооны гишүүн байна.

Remove ads

Газар нутаг

Австрийн нутаг дэвсгэрийнх нь хэмжээ нь нийт 83,883 квадрат километр. Нутгийн баруун болон баруун өмнөд хэсэг нь Альпийн нурууны бүсэд хамаарна. Нутгийн зүүн болон хойд хэсэгт Дунай мөрний бэлчир, тал нутаг оршдог. Хамгийн нам дор цэг болох Нойзийдлэр нуур далайн түвшнээс дээш 115 метр, хамгийн өндөр цэг болох Альпийн нурууны Гроссглокнер оргил 3798 метр өндөр юм.

Хил хязгаар

Австрийн хилийн нийт урт нь нийт 2562 км. Үүнд, Германтай 816 км, Чехтай 466 км, Словактай 107 км, Унгартай 354 км, Словенитэй 816 км, Швейцартай 166 км, Лихтенштайнтай 35 км.

Remove ads

Байгаль, уур амьсгал

Эх газрын чийглэг уур амьсгалтай. Өвөлдөө Альпийн нуруунд цас их унадаг. Өндөр уулын цас нурах, Дунай мөрний усны түвшин нэмэгдэж үер болох үзэгдэл тохиолдоно.

Байгалийн баялаг

Төмрийн хүдэр, хүрэн нүүрсний нөөцтэй. Өндөр уулын бүсэд усны эрчим хүч ашиглах өргөн боломжтой.

Хүн ам

Австрийн хүн ам нь 2017 оны 9 сарын байдлаар 8,596,912 байна. Хүн амын өсөлт жилд дунджаар 0,27 хувьтай. Нийт хүн амын 98 хувь нь герман хэлээр ярьдаг, албан ёсны хэл нь герман хэл юм. Үлдэх 2 хувь нь хорват, унгар, словен, чех, словак, румын хэлүүдээр ярилцдаг. Хүн амын ихэнх хувь нь христийн шашинтан бөгөөд 78 хувь нь католик, 5 хувь нь протестант урсгалынх. 4.5 хувь нь бусад шашин шүтдэг.

Засаглалын хэлбэр

Thumb
Вена дахь Австрийн парламент

Австри нь парламентын бүгд найрамдах улс. Хууль тогтоох, гүйцэтгэх болон шүүх засаглал нь чанд тусгаарлагдсан.

Төрийн тэргүүн

Холбооны Ерөнхийлөгчийг 6 жилээр ард түмэн шууд сонгодог. Одоогийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен нь 2017 оны 1-р сарын 26-наас хойш төр барьж байна.

Хууль тогтоох дээд байгууллага

Австрийн парламент нь Холбооны болон Үндэсний Зөвлөл гэсэн хоёр танхимтай. Дээд танхим болох Холбооны Зөвлөл нь муж улсуудын Засгийн газрын төлөөлөгчдөөс тухайн муж улсын хүн амын тооноос хамааруулан сонгодог 64 гишүүнтэй. Доод танхим болох Үндэсний Зөвлөлийг 4 жил тутамд намын нэрсийн жагсаалтаар шууд сонгоно. 183 гишүүнтэй, дөрвөн хувийн босготой. Үндэсний Зөвлөлийн Ерөнхийлөгчөөр 2006 оны парламентын сонгуулийн дүнд АСДН-ын төлөөлөгч, хатагтай Барбара Праммер сонгогдон ажиллаж байна.

Австри нь Европын Парламентад 21 гишүүнтэй, тэднийг Үндэсний Зөвлөлийн сонгуулийн дүнг үндэслэн намуудад хувь тэнцүүлэн суудал хуваарилж илгээд

Гүйцэтгэх засаглал

2006 оны сонгуулийн үр дүнд голлох улс төрийн хүчнүүд болсон АДСН, ААН их эвсэл байгуулж Холбооны Засгийн газрыг байгуулсан. Засгийн газрын бүрэн эрх энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд холбооны канцлер буюу ерөнхий сайдаар Александер Шалленберг ажиллаж байна.

Remove ads

Орон нутаг

Холбооны төрийн байгууламжтай Австри улсын нутаг дэвсгэр холбоот 9 муж (Bundesländer- Муж Улс) болж хуваагдана.

More information Мужийн нэр, Герман нэр ...
Remove ads

Цахим холбоос

 Commons: Österreich – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  • "Federal Chancellery of Austria" (герман хэлээр). Эх хувилбараас архивласан: 2006-08-19. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (help)
  • Австри Open Directory Project төслийн вэбсайт дахь

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads