Европын Парламент
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Европын парламент (товч. ЕП, англи. European Parliament) - Европын Холбооны (ЕХ) гишүүн орнуудын иргэд шууд сонгож бүрдүүлдэг хууль тогтоох байгууллага. Европын парламент, Европын Холбооны Зөвлөл хоёр нь нийлээд Европын Холбооны 2 танхимт хууль тогтоох засаглалыг төлөөлдөг бөгөөд дэлхийн нөлөө бүхий парламент гэж тооцогддог байна. ЕП бол Европын Холбооны 7 институцын нэг нь юм. Европын Парламентын төв байр нь Францын Страсбург хотод байрладаг бөгөөд парламентын захиргааны алба нь Люксембург хотод байдаг байна. Чуулганы нэгдсэн хуралдаанууд Страсбург болон Бельгийн Брюссель хотод болдог бол парламентын Байнгын Хорооны хуралдаанууд гол төлөв Брюссельд болдог ажээ.

Remove ads
Түүх
1952 оны 9-р сарын 10-нд анх хуралдахдаа парламент бусад байгууллагуудын нэгэн адил өнөөгийн байдалд хүрч төлөвшөөгүй байжээ.

Европын парламент 1957 онд "Европын хамтын нийгэмлэгийн Ассамблей" нэртэйгээр байгуулагдаж байсан байна. Анхнаасаа ЕП-ын гишүүдийг нь Европын Холбооны гишүүн орнуудын парламентуудаас томилдог байгаад сүүлд 1979 оноос иргэд сонгодог болжээ.
Remove ads
Сонгууль
Сонгууль 5 жил тутам нэг удаа явуулдаг байна. Сүүлийн сонгууль 2019 онд болсон.
Европарламентын гишүүд нийт европын намын нэгтгэлүүдийг төлөөлсөн улс төрийн фракцууд буюу бүлгүүдэд хуваагддаг байна. Эдгээрийн хамгийн том гэгдэх таван бүлэг бол Европын Ардын Намын бүлэг ( European People's Party Group -EPP), Социалист ба Ардчилсан намуудын дэвшилтэт Холбоо (Progressive Alliance of Socialists and Democrats-S&D), Европын шинэчлэл (Renew Europe, өмнө нь ALDE), Ногоонууд/Европын чөлөөт Холбоо (Greens/European Free Alliance, /EFA) болон Чиг баримтлал ба Ардчилал ( Identity and Democracy -ID) юм.
Европын парламентын даргыг 2,5 жилийн хугацаатай өөрсдөө бие дааж сонгодог.
Remove ads
Европын Парламентын гишүүд он жилээр буюу гишүүн улс орноор
Европын парламентын төсөв
Европын парламентын цахим хуудсанд мэдээлснээр 2021 оны парламентын жилийн төсөв 2.064 тэрбум евро байсан нь ЕХ-ны нийт төсвийн 1.2%-тай тэнцэж байна. Зардлын үндсэн ангилал нь:
-45% - ажилтнууд (ажилтануудын цалин хөлс, гэрээт төлөөлөгч нар, хэл орчуулгын үйлчилгээ)
-22% - үйл ажиллагааны зардал (барилга, мэдээллийн технологи, удирдлага)
-26% - улс төрийн үйл ажиллагаа (улс төрийн бүлэг, нам, сангийн гишүүд, үйл ажиллагаа)
-6% - харилцаа холбоо
Remove ads
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads