Андорра

From Wikipedia, the free encyclopedia

Андорра
Remove ads

Андоррын Гүнт Улс (кат. Principat d’Andorra, Испани: Principado de Andorra, Франц: Principauté d'Andorre) — Өрнөд Европт Франц Испани хоёроор хүрээлүүлж Пиренейн ууланд оршдог улс. Нийслэл - Андорра ла Вехья. Франц Испани улстай холбоотой боловч Европын Холбоонд оршдоггүй.

Quick Facts Андоррын Гүнт УлсPrincipat d'Andorra (Каталан), Нийслэлба томоохон хот ...

Нутаг дэвсгэр - 468 км², хүн амын тоо 2010 байдлаар - 91 023.[12] Андорра нь аялал жуулчлал өндөр хөгжсөн, татварын дарамт багатай чинээлэг улс болно. НҮБ-ын гишүүн орнуудын дотроос хүн амын дундаж наслалтаараа тэргүүлнэ. Андоррачууд дунджаар 82.17 насалдаг аж.[13]. Тус улс нь Европ тивийн 6 дахь жижиг улс болно. Андорра хэмээх нэр нь Пиренейн нуруу хавьд мянга гаруй жилийн өмнөөс нутаглаж байсан гэгддэг, эртний Баскийн аймаг болох Андосиносчуудын нэрнээс гаралтай.

Андоррагийн төрийн тэргүүн нь Францын ерөнхийлөгч болон Испанийн Каталан мужийн Урхелийн хамба лам нар юм.

Remove ads

Улс төр

Thumb
Хуан Энрик Вивес
2003 она 5 сарын 12-ны өдрөөс Урхелийн хамба лам
Thumb
Эммануэл Макрон
2017 оны 5 сарын 14-ны өдрөөс Франц улсын ерөнхийлөгч

Андорра нь Францын ерөнхийлөгч ба Урхелийн хамба лам хос гүн болдог парламентын засаглалтай улс юм. Энэ онцлог шинж чанар нь Францын ерөнхийлөгчийг Андоррагийн ард түмнээр сонгогдоогүй ч Андорра улсын сонгогдсон гүн болгодог. Андорра нь ардчилсан парламентын засаглалтай, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд, олон намын тогтолцоотой.

Remove ads

Тэмдэглэл

  1. Испани, португал, франц хэлээр цөөнх ярьдаг
  2. 1999 оноос өмнө Францын франк, Испанийн песета; хоёр мөнгөн тэмдэгтийн зоос, дэвсгэртүүд 2002 он хүртэл хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байв. 1982 оноос хойш бага хэмжээний Андорра динерийг (100 сантиметрээр хуваагдсан) үйлдвэрлэж байсан.
  3. Мөн .cat, каталан хэлээр ярьдаг газар нутагтай хуваалцдаг.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads