Гибралтарын хоолой

From Wikipedia, the free encyclopedia

Гибралтарын хоолой
Remove ads

Гибралтарын хоолой буюу Жибралтарын хоолой (Араб: مضيق جبل طارق, Испани: Estrecho de Gibraltar) нь Атлантын далайг Газар дундын тэнгистэй холбодог, Испанийг Мароккогоос тусгаарладаг хоолой юм. Хоолойн нэр Жибралтар нь араб хэлний Jebel Tariq ("Тарикийн уул"[1]) гэсэн үгнээс гаралтай ч араб хэлээр уг хоолойг Bab el-Zakat буюу "Нигүүлслийн хаалга" гэдэг байна. Эрт цагт Гибралтарын хоолойг "Херкулесийн багана "(гре. Ηράκλειες Στήλες)[2] гэж нэрлэдэг байжээ.

Thumb
Гибралтарын хоолойн сансраас харагдах байдал.
(Зүүн гар талд нь Иберийн хойг, баруун гар талд Хойд Африк байна).
Thumb
Пири Рейсийн зурсан, Гибралтарын хоолойн газрын зураг

Европ, Африк тивүүд тус хоолойн хамгийн нарийн хэсгээр 14.24 км зайтай байдаг. Хоолойн гүн нь 300-900 метр[3] бөгөөд 20,000 жилийн өмнөх сүүлчийн их мөстлөгийн үед хоёр тив хоорондоо холбоотой байсан байх магадлалтай[4], учир нь тэр үед далайн түвшин одоогийнхоос 110-120 метрээр намд оршиж байжээ[5].

Хоёр тивийн хооронд гаталгаа онгоц 35 минут зарцуулдаг байна. Хоолойн Испанийн тал нь Эль Эстрекогийн Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнд харьяалагдаж, улсын хамгаалалтад байдаг.

Remove ads

Байршил

Thumb
Гибралтарын хоолойгоос харагдах, Европ, Африк тивүүд

Хоолойн хойд талд Испани болон Гибралтар (Их Британийн Иберийн хойг дээрх эзэмшил нутаг), өмнө талд Марокко болон Сеута (Испанийн Хойд Африк дахь тасархай нутаг) оршино. Хоолойд Перехил арал зэрэг хэд хэдэн арал байх бөгөөд Испани, Марокко улсуудын хооронд маргаантай[6].

Газарзүйн онцлог байршлаасаа шалтгаалж, Гибралтарын хоолой нь Африкаас Европ уруу хууль бусаар цагаачлагчдын гол зам болон ашиглагддаг байна[7].

Remove ads

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads