Сеута
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Сеута (Испани: Ceuta [ˈθeu̯ta], Араб: سبتة& Сабта) нь Умард Африкийн эрэг ба Гибралтарын хоолой дээр орших Испанийн хот бөгөөд 2019 оны байдлаар нийт 84.777 хүн амтай байв. Сеута нь Испанийн эксклав учир Европын Холбоонд ордог хэдий ч Умард Атлантын Гэрээний Байгууллагад хамаардаггүй. Мөн Мелилья хотын адил европын холбооны нутаг дэвсгэрт үйлчлэх гаалийн эрх зүйн кодекст багтдаггүй, Шенгений бүсэд ч ордоггүй онцлогтой.[2]
Remove ads
Байрлал
18,5 км² нутаг дэвсгэртэй испанийн энэхүү хот нь Газар дундын тэнгисийн баруун эргийн нэгэн хойгийн үзүүр дээр оршдог. Энэ нутаг нь Мароккотой газрын хилтэй бөгөөд Иберийн хойгоос 21 орчим километрийн зайд алслагдсан. Усан замаар Альхесирас хүрэхэд нэг цаг орчим хугацаа хэрэгтэй.
Хүн ам
Түүх
Жебел Муса уулын эртний нэр нь «Ах дүү долоо» юм. Суурингийн нэрийг Ах дүү долоо уулын нэрээс ромын зээллэг орчуулга болох Ад Септем Фратрес (Ad Septem Fratres) үүсч, үүнээс Септем → Септа гэсэн богино хэлбэрүүд үүсэв. Араб хэлэнд «п» үсэг байхгүй тул үүнийг «б» үсгээр солин «сабта» болжээ. А үсэг нь араб аялганд эгшиг шилжин «э» гээр солигдсон байна.
Португал ба испани хэлээрх (бас олон улсад) хэлбэр нь Сеута. Арабын Сабта нэрний «б» үсгийг иберо роман хэлэнд ихэвчлэн «в/у» үсгээр орлуулах тул Сеута гээд таарч байгаа юм.
Цахим холбоос
- Албан ёсны цахим хуудас (испаниар)
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads




