Караважио

From Wikipedia, the free encyclopedia

Караважио
Remove ads

Микеланжело Меризи да Караважио (итали. Michelangelo Merisi da Caravaggio; 1571 оны 9-р сарын 29-нд Милан хотод төрсөн—1610 оны 7-р сарын 18-нд Порто-Эрколе хотод нас барсан) — италийн зураач, XVII зууны европын уран зургийг шинэчлэгч, уран зургийн баррокогийн үеийн реализмын яруу тод төлөөлөгч юм.

Thumb
Караважио

Тэрээр бүтээлч амьдралынхаа ихэнх хугацааг Ромд ажиллаж, сүмийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн ивээлд өнгөрөөжээ. Тэрээр амьдралынхаа сүүлийн 4 жилд Наполи, Мальта, Сицилийн хооронд аялан явдаг байжээ. Зураач амьд загвар дээр шууд ажиллаж, шууд зурж урьдчилсан ноорог зураг хийдэггүй байсан юм.

Remove ads

Намтар

Thumb
Караважиогийн "Хөгжимчид" зураг, 1595-1596 он.

Микеланжело Меризи бол архитектор Фермо Меризи, түүний хоёр дахь эхнэр, Милан (Ломбарди) хотын ойролцоох Караважио хотын газрын эзний охин Люсиа Аратори нарын хүү болж төрсөн. Түүний эцэг чинээлэг Маркиз Франческо Сфорза да Караважиогийн менежерээр ажиллаж байжээ. 1576 оны Милан дахь хар тахлын үеэр түүний эцэг, өвөг эцэг нар нас барж, эх нь хүүхдүүдээ аваад Караважио руу нүүжээ.

Зураач анхны зургуудаа Миланд өдөр тутмын үзэгдэл, хөрөг зургууд зурсан бөгөөд эдгээр нь өнөөг хүртэл хадгалагдаж үлдээгүй байна. Анхнаасаа л Микеланжело хэрүүлч, хэрцгий зантай гэдгээ харуулдаг байсан. Нэлээд эрт 1580-аад оны эцэс гэхэд халуун цөстэй Меризигийн амьдрал дуулиан шуугиан, зодоон хийж шоронд ч орж явсан байна. Энэ байдал түүнийг амьдралынх нь туршид дагалдаж байв. 1589 онд зураач Миланаас эх орондоо буцаж ирээд мөнгө хэрэгтэй байсан бололтой газар нутгаа заржээ. Тэрээр хамгийн сүүлд 1590 онд эхийгээ нас барсны дараа гэрт нь очжээ. 1591 оны намар тэрээр Миланаас зугтааж нүүх болжээ.

"Тэрээр гудамжны хүүхдүүд, зоогийн газрын ажилчид, өрөвдөлтэй тэнүүлчдийг зурахдаа үнэхээр аз жаргалтай хүн шиг харагдаж байсан" гэж томоохон католик ламтан Федерико Борромео зураачийн үнэлсэн байдаг.

Нийслэлд, тэр үеийн Италийн зураачдын заншлын дагуу тэрээр Веронезе эсвэл Корреггиотой адил нэрээ төрсөн газартайгаа холбоотой авдаг байжээ. Ийнхүү Микеланжело Меризи Караважио болжээ.

Караважиогийн анхны бүтээлүүдэд Леонардо да Винчи, Жоржоне, Тициан, Жованни Беллини, Мантегна нарын бүтээлүүд нөлөөлсөн юм. Өнөөдөр хүрсэн түүний анхны зургийн нэг бол "Жимс хальсалж буй хүү" (1593) юм.

Караважиогийн анхны олон хүний дүрстэй зургуудыг 1594 онд бүтээжээ - эдгээр нь "Хөзрийн ", "Мэргэлэгч" юм. Хожим нь Жорж де Ла Тур "Төлөгч"-өө яг ижилхэн найруулгаар зурдаг байв. 1594 оны намар Караважио Кардинал Франческо дель Монтегийн захиалгаар ажиллаж, Мадам Вилла руу нүүж, Галилео Галилей, Томмасо Кампанелла, Жакомо делла Порта, яруу найрагч Марино, Милези нартай уулзаж байсан ажээ.

Караважиогийн үхлийн нөхцөл байдал өнөө хүртэл тодорхойгүй хэвээр байна. Түүний урьдчилан таамаглах аргагүй, хачин зан авираас болж түүний сэтгэцийн байдлын талаархи асуултууд гарч ирдэг юм. Тэрээр 1610 онд Наполи хотоос Ром хүрэх замдаа тодорхойгүй нөхцөл байдалд нас барсан. Түүнийг хижиг тусч халуурч нас барсан гэж мэдээлж байсан ч алагдсан эсвэл хордлогдсоны улмаас нас барсан гэсэн таамаг ч гарч байсан.

Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads