Каталони

From Wikipedia, the free encyclopedia

Каталони
Remove ads

Каталони (кат. Catalunya [kətəˈluɲə], Испани: Cataluña [kataˈluɲa], аранаар Catalonha [kataˈluɲa]) нь Испани улсын харьяанд Пиренейн хойгийн дорно умард захад 32 мянган км² газар эзлэж, 7,5 сая хүн амтай өөртөө засах нийгэмлэг.

Quick Facts Үндсэн мэдээлэл, Улс төр ба засаг захиргаа ...

Өөртөө засах нийгэмлэгийн төв нь 1.5 сая хүнтэй Барселон хот. Цаашилбал Каталонийн иргэдийн 70 хувь (5.3 сая) Барселон хотын бөөгнөрөлд аж төрөн сууж байна. Барселон хотыг агуулсан Барселон аймаг ба Жирона, Льейда, Таррагона гэсэн дөрвөн аймаг Каталонид бий.

Каталони хос хэлтэй газар. Испани (хүн амын 46.53%-ийн төрөлх хэл), каталан (37.26%), окситани хэлээр нэвтрэлцэнэ. Замын тэмдэг, гудамжны хаяг гээд бүгд хос бичигтэй.

Remove ads

Газар зүй

Каталони улс дотроо Арагон, Валенситай, гадагш Андорра, Францтай хил залгадаг. Газар дундын тэнгист тулсан урт эрэгтэй. Барселон, Таррагоны хоёр боомт үйлчилнэ.

Каталонийн ард түмэн Испаниас тусгаарлаж шинэ улс үүсгэх арга байнга сүвэгчлэн байдаг.

Зураг

Цахим холбоос

 Commons: Каталони – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Каталони – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads