Красноярскийн хязгаар
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Красноярскийн хязгаар (Орос: Красноярский край) нь Оросын Холбооны Улсыг бүрдүүлэгч субъектуудын нэг юм. Төв нь Красноярск хот. Сибирийн Холбооны тойрогт хамаарна. 2007 оны 1 сарын 1-нд Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойрог Красноярскийн хязгаарт нэгдсэн.
ОХУ дотроо газар нутгаараа Сахагийн дараа 2-т орох бөгөөд нийт нутгийн 13%-г эзэлнэ.
Remove ads
Цагийн бүс

Красноярскийн цагийн бүс буюу UTC+7 бүст хамаарах бөгөөд зуны цагийн үедээ UTC+8 болно.
Газарзүй

Хойноос урагш 3,000 орчим км сунаж байрлана. Сибирийн төв хэсэгт орших бөгөөд зүүн талаара Саха, Эрхүү муж, өмнө талаараа Тува, Хакас, баруун талаараа Кемерово муж, Томск муж, Тюмень мужтай хиллэх бөгөөд хойд талаараа Хойд мөсөн далайгаар хашигдана.
Хүн ам
Хүн амын ихэнх нь орос, украйнууд юм. Сибирийн уугуул оршин суугчид дөнгөж 1% орчмыг л эзэлнэ.
Түүх
17-р зуунаас эхэлсэн оросуудын шилжин суурьшилт Сибирийн төмөр зам баригдсанаар эрчимжжээ.
1934 онд байгуулагдахдаа Эвенкийн автономит тойрог, Таймырын автономит тойргоос гадна Хакасын автономит мужийг багтаадаг байсан бөгөөд 1991 онд Хакас нь бүгд найрамдах улс болж салсан байна.
Иосиф Сталины үед олон орос, украйн, беларусь хүн тус хязгаарт цөлөгдөж байжээ.
Эдийн засаг
Томоохон хотууд ба аж үйлдвэр, хөдөө аж ахуйн төвүүд нь өмнөд хэсэгтээ төвлөрсөн байдаг. Байгалийн баялаг элбэгтэй. ОХУ-ын никелийн 80%, кобальтын 75%, зэсийн 70%, чулуун нүүрсний 16%, алтны 10%-ыг олборлодог байна. Мөн тус улсын мод боловсруулах үйлдвэрлэлийн 20% нь ноогдоно. Металл боловсруулах, мод боловсруулах, цаасны, химийн, газрын тосны үйлдвэрлэл хөгжсөн. Томоохон усан цахилгаан станцуудтай.
Remove ads
Эх сурвалж
Гадаад холбоос
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads