Тэжон

From Wikipedia, the free encyclopedia

Тэжонmap
Remove ads

Тэжон (Дэжон; сол. 대전, солонгос дуудлага нь tɛdʑʌn) — Өмнөд Солонгосын тавдугаар их хот.[3] Өмнөд Солонгосын бусад өргөн хотын (광역 - «өргөн», 시 - «хот») адилаар Тэжон өргөн хот гэдэг нэртэй, аль нэгэн аймагт харьяалагдахгүй. Хаяа залгаа байгаа Өмнөд Чүнчон аймгийн засгийн төв нь Тэжон. Бас улсынх нь зарим төрийн байгууллага Сөүлд биш энэ хотод байдаг.

Quick facts Тэжон 대전, галиглал ...

Хотын нэр монгол хэлнээ солонгос дуудлага[4], түүнээс улбаалсан Орос: Тэджон гэдэгтэй ханьсаж, зөвөөр нь Тэжон гэнэ. Тэгэхдээ бас солонгос бичгийн шинэ галиг, Англи: Daejeon үгийн онц хүртээмжээр Дэжон гэж бичигдэх нь ч байдаг.

Сөүлээс Тэжон, цааш Пусан хүрэх улсын чанартай хурдны зам, төмөр зам гэж байдаг. Энэ тээврийн гол харгуй замыг Кёнбу гэдэг. Энэ замтай баруун урд зүгийн Куанжу, цааш Мокпо хот хүрэх үндсэн авто зам, төмөр зам Тэжонд холбогддог учир Тэжон хот улсынхаа зам тээврийн зангилаа төв цэг нь болдог юм. Кёнбү төмөр зам 1905 онд, Мокпо хүрэх Хунам төмөр зам 1926 онд баригдсанаар урьд цагт жижиг суурин байсан Тэжонд хүн ард цугларч одоо том хот болжээ. Мөн Тэжон шинжлэх ухаан, технологийн дагнасан хэдэн сайн сургууль, хүрээлэнтэй байдаг. Сөүлээс Тэжон хүртэл 167.3 км, Тэжоноос Бусан хүртэл 294 км, Тэжон Кванжугийн хооронд 169 км зайтай.

Тэжон хотын нутаг дотроо 5 дүүрэгт (구 кү) хуваагддаг.

Remove ads

Ах дүү хотын барилдлага

Мөн үзэх

Эх сурвалж, тайлбар

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads