Уильямс Ф1

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Уильямс Ф1 баг (англ. Williams) нь британийн уралдааны спортын баг бөгөөд түүний төв нь английн Гров хотод байрладаг юм. Энэхүү уралдааны баг нь 1977 оноос хойш Формула-1-д идэвхтэй оролцож байгаа ба нийт 114 гран-при ялалт болон 9 удаагийн зохион бүтээгчийн дэлхийн аварга цолыг хүртэж байсан нь тус багийг формула-1-ийн түүхэнд дээгүүр амжилт үзүүлж байсан багуудын тоонд оруулдаг байна. 2016 оны Формула-1 уралдаанд Уильямс Мартини Расинг гэх нэртэй, Валттери Боттас болон Фелипе Масса нарын жолоочтойгоор оролцож байна.

Quick facts Бүтэн нэр, Компанийн төв ...

1969 онд Франк Уильямс өөрийн анхны моторт спортын багийг Франк Уильямс Расинг Кар гэх нэртэйгээр үүсгэн байгуулсан боловч удалгүй 1976 онд австри-канадын бизнесмен Валтер Вольфд худалдсан бөгөөд тэрбээр худалдан авсаныхаа дараа Валтер Вольф Расинг болгон өөрчлөн нэрлэжээ. Уильямс эндээс гараад 1977 онд инженер Патрик Хеадийн хамт Уильямс Гранд Прикс Энжинееринг багийг үүсгэн байгуулав. Патрик нь олон жил тус багийн хамтран эзэмшигч байсан юм. 2009 оны арваннэгдүгээр сараас австрийн хөрөнгө оруулагч болоод уралдааны нисгэгч Тото Вольфф нь Уильямсийн бага хувийг эзэмших болсон. Түүнээс хойш тус багийн удирдлагын зөвлөлд багтах болов.[2]

Энэ компани нь 2011 оны гуравдугаар сараас Франкфуртын хөрөнгийн биржид бүртгэгдсэн.

Remove ads

Багийн түүх

Thumb
1977 онд Уильямсийн хэрэглэсэн будаг бүхий Марч 761 загвар

1966 онд Франк Уильямс өөрийн уралдааны баг болох Франк Уильямс Расинг Карыг үүсгэн байгуулжээ. Ингээд тус баг нь Формула-3 болон Формула-2-т оролцох болсон байна. 1969 оноос эхлэн Брэбемээс нэгэн шасси худалдан авсаны дараа Формула-1 оролцож эхэлжээ. Дараа жил нь Де Томасо, Политоис болон Исо Риволта компаниудтай хамтран ажиллах болсон нь түүнд өөрийн гэсэн уралдааны тэрэг угсрах боломжийг олгосоноор хэрэглэгч багаас зохион бүтээгч баг болгов. Гэсэн ч өөрийн гэсэн тэрэгтэй болсон нь санасанаар болсонгүй. Учир тус баг өөрийн тэргээ зохион бүтээх, засах, цааш нь хөгжүүлэх гэх мэт нь тэдний хэрээс хэтэрсэн даалгавар байлаа. Газрын тосны хямралтай холбоотойгоор Исо Риволта тэдэнтэй тохирсон мөнгөө ч төлж дийлэхээ болив. Энэ мэт байдлаас шалтгаалан тус баг 70-аад оны дундуур санхүүгийн хүнд байдалд орсон байна. Франк Уильямсийг тухайн үед "Формула-1-ийн өлсгөлөнд нэрвэгдэгч" хэмээх нэрийг зүүж байсны учир нь тэрбээр Ферраригийн хэрэглэсэн дугуйны хогийн цэгээс хуучин дугуй түүхээс гадна, гудамжинд байх утасны хоргоноос бизнесийн яриагаа хийж байв. Уильямсийн өр нь л гэхэд тухайн үед хэд хэдэн 100.000 фунт болсон байж.

Remove ads

Тоон үзүүлэлт

Формула-1-ийн статистик

Мэдээ: 2017 оны Японы гран при

More information Улирал, Багийн нэр ...
Remove ads

Цахим хуудас

 Commons: Уильямс Ф1 – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads