2006 оны Формула-1

From Wikipedia, the free encyclopedia

2006 оны Формула-1
Remove ads

2006 оны Формула-1-дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Формула 1-ийн дэлхийн аваргын 57 дахь улирлын тэмцээн ба нийт 18 гран при уралдаан болжээ. Улирлын тэмцээн гуравдугаар сарын 12-оос аравдугаар сарын 22-ний хооронд явагдсан. Энэ улирлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүү жилийн дэлхийн аварга Фернандо Алонсо ахин түрүүлснээр, Рено баг ч өмнөх жилийн зохион бүтээгчийн дэлхийн аварга цолоо хамгаалж чадсан.

Quick facts Улирлын мэдээ, < Улирал 2005 ...
Thumb
Фернандо Алонсо
Remove ads

Өөрчлөлт

Уралдааны зам

1995 оноос хойш анх удаа энэ улирлын уралдаан Австралийн гран пригээр эхлээгүй харин улирлын гурав дахь уралдаан болов. Шалтгаан нь Мельбурнд 3 сарын 15-26-ны хооронд Commonwealth Games-тэй давхардсан явдал юм. Бельгийн их шан Спа-Франкоршам авто тойруулгын уралдааны тэрэгнүүдэд үйлчлэх үйлчилгээний цэгүүдийн засварын ажлаас шалтгаалан энэ улирлаас хассан учир нийт 19 биш 18 уралдаан болжээ.

Дүрэм

Хагас сайн өдрийн байрлал тогтоох уралдаанд үзэгчдийг илүү ихээр татахын тулд гурван удаагийн шигшилтээр хасагдах дүрэмтэй болгожээ. Эхлээд бүх нисгэгч нар дурын хэмжээ бүхий түлштэйгээр 15 минутын турш уралдааны замыг хамгийн богино хугацаанд тойрох. Эндээс эхний 16 нисгэгч дараагийн шигшилтэнд орох ба ахиад 15 минутын турш эхний шилдэг 10 нисгэгчид багтахын төлөө тэмүүлнэ. Ингээд эцсийн шалгаруулалтанд 1-10 байрлалын төлөө 20 минутын турш (гэхдээ тус оны Их Британийн гран пригээс хойш 15 минут болгосон) уралдан хугацааг нь тогтооно. Төгсгөлийн шатны шалгаруулалтын өмнө үндсэн уралдаан хүртэлх түлшээ цэнэглэх эцсийн боломжийг олгосон нь зөвхөн үндсэн уралдаан дээр уралдааны стратеги болон түлшний стратеги чухал биш, харин байрлал тогтоох уралдаан ч чухал нөлөөтэй болгосон явдал болов.

2005 оны улиралд дугуй солихыг хориглосон байсан дүрмийг хүчингүй болгосон ч, нисгэгч нарт 14 хос дугуйгаар хязгаарлажээ. Үүний 7 хос дугуй нь хуурай нөхцөлд, 4 хос дугуй нойтон замд, 3 хос дугуйг эрс тэс цаг ууртай үед зориулагдсан байхаар тогтоов. Үүнээс гадна хөдөлгүүрийн үзүүлэлтийн шаардлагад өөрчлөлт оруулав. Урьдны дүрмээр 10 цилиндр, дээд тал нь 3 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй байх ёстой байсныг, 8 цилиндр, 2,4 литрийн багтаамжтай байхаар болгон дүрмийн өөрчлөлт хийв. Ред Булл баг Минардиг худалдан авахын өмнө нэгэн дүрмийн онцгой тохиолдлыг гаргасан ба үүнд зардал хэмнэх үүднээс салаа 10 цилиндрт хөдөлгүүрийг агаарын хэмжээ болон эргэлтийн тооны хязгаарлалттайгаар үргэлжлүүлэн ашиглах боломжтой гэжээ. Энэ дүрэм нь Скудериа Торо Россо багийг худалдах хүртэл хүчинтэй байв.

Remove ads

Багууд болон жолооч

More information Зураг, Баг ...

1 Өнгөрсөн улирлын эхний дөрвөн баг нь баасан гаригийн чөлөөт бэлтгэлд гурав дахь нисгэгчийг оруулах эрх байгаагүй

2 Энэ баг 15 дахь уралдаан буюу Италийн их шан уралдаанаас эхлэн Спайкер нэрийн дор оролцсон.

Remove ads

Уралдааны мэдээ

Бахрейн их шан

Үндсэн өгүүлэл: 2006 оны Бахрейны гран-при
More information Байр, Нисгэгч ...

Цахим холбоос

 Commons: 2006 оны Формула-1 – Викимедиа дуу дүрсний сан
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads