Юньнань муж
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Юньна́нь[5] (монгол бичгээр ᠶᠦᠨᠨᠠᠨ - yünnan,[6] хятадаар 云南省 - Yúnnán Shěng) — Хятад улсын өмнөд нутгийн муж. Мужийн Засаг захиргааны төв нь Куньмин хот. 2020 оны хүн амын тооллогоор Юньнань муж 47,209 сая хүнтэй байсан.
Remove ads
Нэр
Юньнань муж Хятад орны баруун өмнөд хязгаарын Юньнань, Гүйжөүгийн өндөрлөгт байдаг. Мужийн ихэнх нутаг Юньлин давааны өмнө байдаг тул “Юньлин давааны өмнөд нутаг” гэсэн утгаар Юньнань хэмээн нэрлэжээ.[7]
Түүх
Хубилай 1253 онд Мөнх хааны зарлигаар Дали нийслэлтэй Наньжао зэрэг улс орныг байлдан эзлэв. Юннань дахь Монголын эзэн хааны анхны захирагч нь Бухарын уугуул лалын шашинт Ажал Шамс-ал-Дин Омар (Ajall Shams al-Din Omar) байв. Өмнө байсан Тайландын овог аймгууд орчин үеийн Тайланд, Энэтхэгийн нутаг дэвсгэр рүү цагаачилжээ. 1275 онд Юань улсын засгийн газар Юньнань нутгийн син жун шу шэнийг байгуулснаас хойш Күньмин өнөөг хүртэл Юньань мужийн төв хэвээр байна.[7]
1368 онд Тогоонтөмөр хаан Дадугаас зугтсаны дараа Юньнан Лян ван Басалаварми Умард Юань Улсны хаанд үнэнч хэвээр үлджээ. 1381 онд Мин улсын хаан Жү Юаньжан 300,000 их цэргээр Юньнанийг довтолж, их хааны угсааны Лян ван Базарвармийн 100,000 цэргийг дайрав. 1384 онд Лян ван Мин улсын их цэрэгтэй байлдан дарагдаж, Дяньчи нуурт үсэрч амиа юүтгэсэн үйл явдлыг дурсгаж тэр уулыг ийнхүү нэрлэсэн аж.[8]
1662 он Өмнөд Мин улсын сүүлчийн Ёнли хааныг Манж Чин улсын Ү Сангуйн Куньминд боомилж алав.
Remove ads
Газарзүй
Юньнань муж нь БНХАУ-ын хамгийн баруун өмнөд муж бөгөөд өмнөд талаараа Лаос, Вьетнам, баруун талаараа Мьянмар зэрэг улстай, хойд талаараа Түвдийн өөртөө засах орон, Сычуань муж, зүүн талаараа Гуйжоу муж, Гуанси Жуан мужтай хиллэдэг. Мьянмар, Лаос, Вьетнамтай хиллэдэг хилийн урт нь 4060 км.
Тус мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь уулсаар бүрхэгдсэн байдаг. Хойд талаараа Түвдийн уулархаг өндөрлөг нутаг, тэр дундаа Хэндуань нуруу 6740 м өндөрт байдаг бол өмнө зүгт уулс нь үржил шимт хөрс бүхий үзэсгэлэнт толгод, хөндий болон хувирдаг байна.
Юньнань бол Хөх мөрөн буюу Янцзы, Меконг зэрэг томоохон гол мөрөн, мөн Төвдийн өндөрлөгөөс эх авдаг олон жижиг голуудын эх орон юм.
Халуун дулаан завсрын бүсийн чийглэг, урин зөөлөн уур амьсгалтай. Байгалийн сайхан орчин, үзэсгэлэнт байгальтай учир Юньнань муж нь Хятадад жуулчдыг татах алдартай газруудтай.[7]
Зураг
Тэмдэглэл
- Энэ нь "Юньнань"-ын нийтлэг тайлбар боловч анхны этимологи нь тодорхойгүй.
Эх сурвалж
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads