Өмнөд Пёнъань

From Wikipedia, the free encyclopedia

Өмнөд Пёнъань
Remove ads

Умард Солонгос улс (БНАСАУ)-ын их эрхт арван дөрвөн нутгийн нэгийг Өмнөд Пёнъа́нь[1] аймаг (солонгосоор 평안남도 [пёнъаань намдуу], англиар South Pyongan Province, оросоор провинция Пхёнан-Намдо) гэнэ. Чосон улсын үеийн найман аймгийг 1895-1896 онд өөрчлөн байгуулсны дүнд Пёнъань аймаг өмнөд, умард хоёр аймаг болж хуваагдсны нэг нь энэхүү Өмнөд Пёнъань юм. Япон эзэрхийлсэн үеийн дараа 1945 онд Солонгос тусгаар тогтноход хуваагдсан хоёрын умард буюу БНАСАУ-д нь мөн нэрээрээ харъяалагджээ. Солонгосчууд нэрийг нь 평남 (Пённам) гэж товчлож хэвшсэн байдаг.

Quick facts Өмнөд Пёнъань, Ерөнхий мэдээлэл ...
Remove ads

Засаг захиргааны хуваарь

Өмнөд Пёнъань аймаг дотроо 6 хот (시), 19 хошуу (군), 3 дүүрэг (구), бүгд 28 нутаг болж хуваагддаг. Зургаан хот нь:

  • Нампу (남포특별시) – 2010 онд онцгой хот болсон
  • Пёнсон (평성시) – 1969 онд хот болсон, аймгийн төв
  • Аньжү (안주시) – 1987 онд хот болсон
  • Кэчонь (개천시) – 1990 онд хот болсон
  • Сүньчонь (순천시) – 1983 онд хот болсон
  • Тугчонь (덕천시) – 1986 онд хот болсон

Зураг

Лавлах бичиг

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads