Солонгосчууд
Солонгос From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Солонгосчууд (өмнөдөд сол. 한국인 Hanguk-in, 한국 사람 Hanguk saram; умардад сол. 조선인 Chosŏnin, 조선 사람 Chosŏn saram) — Солонгосын уугуул, одоо цагт Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын үндсэн хүн ам болдог угсаатны нийтлэг.
Өдгөө 75 сая орчим Солонгос үндэстэн хоёр Солонгосын хойгт суурьшдаг. Хятадад 2.1 сая, Японд 900 мянга гаруй, дэлхийд бүгд 7 орчим сая Солонгос угсаатан байна.
Япон, Шинэ Зеланд, АНУ, Казахстан, Канад, Узбекистан болон Австрали зэрэг орнуудад хүн амынх нь 0,5% орчим нь солонгос үндэстэн байдаг ажээ.
Солонгосчууд олон зуун жил дангаар улстай байснаас Солонгос хэл ганцаар сондгойрдог, заримдаа Алтай хэлний язгуурт ангилагддаг. Солонгос хэлийг тэмдэглэхэд Ханзыг ашигладаг байсан бол одоо 1446 онд Сэжүн вангийн зохиосон Хангыл үсгээр бичдэг.
Remove ads
Мөн үзэх
![]() |
Wiktionary: Солонгосчууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Тэмдэглэл
- 2024 онд Өмнөд Солонгосын хүн амын 95.1% нь Солонгосын, 4.9% нь гадаадын иргэн байжээ. Тиймээс Өмнөд Солонгосыг дэлхийн хамгийн үндэстэн ястны нэгдмэл нийгмүүдийн нэг гэж үздэг. Өмнөд Солонгосын статистикт үндэс угсаа гаралыг бүртгэдэггүй тул солонгос үндэстний тоог нарийн тооцоолоход хэцүү байдаг. Цаашилбал, олон цагаачид эх орондоо буцаж ирсэн угсаатны солонгосчууд байдаг бол Өмнөд Солонгосын тодорхойгүй тооны иргэд нь угсаатны хувьд солонгос биш байгаа нь статистик тооцоог гажуудуулж байна. Цагаачдын хамгийн том бүлгүүдийн зарим нь Хятад (Чосонжок), Япон (Зайничи) болон хуучин ЗХУ-ын (Корё-сарам) солонгосчууд юм.
- Японд Зайничи гэж нэрлэдэг.
Remove ads
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads