Опел Вектра
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Опел Вектра нь автомашины үйлдвэрлэгч Опел ХК-ийн дунд ангиллын автомашин юм. Анх 1988 оны аравдугаар 2008 оны наймдугаар сар хүртэл үйлдвэрлэсэн бөгөөд Их Британийн зах зээлд эхлээд Воксхолл Кавалир, сүүлд нь Воксхолл Вектра гэсэн нэртэйгээр борлуулагдсан бол Латин америкт Шевролет Вектра, Австралид Холден Вектра нэрээр борлуулж байжээ. Түүний өмнөх загвар нь Опел Аскона байсан бол дараах загвар нь 2008 оны намраас худалдаанд гарсан Опел Инсигниа юм.
Remove ads
Опел Вектра A
Опел Вектра А нь Опелийн дунд ангилалд хамаарах автомашин. Энэ нь Аскона C-ийн залгамж болон гарч ирсэн бөгөөд 1995 онд Вектра B гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.
Загварын түүх
Эхний хувилбар нь шаталсан ар талтай урдаа хөтлөх тэнхлэгтэй загвар байв. 1989 онд нэгдүгээр сараас шаталсан артай дөрвөн дугуй хөтлөгчтэй загвар, харин мөн оны гуравдугаар сараас налуу артай загварууд гарлаа.
- Ар талаасаа
- Опел Вектра А налуу артай загвар (1989–1992)
- Опел Вектра А 2000 (1989–1992)
- Опел Вектра А-ийн сайжруулсан загвар (1992–1995)
- Ар тал
1992 онд загварын сайжруулалт хийгдсэн ба үүнд шинэ хийц бүхий нүүрний болон арын хэсэг ордог. Сайжруулсан загварын гол таних зүйлд урд салхины хаалт мөн түүн дээр нэмж оруулсан опелийн эмблем, автомашины өнгөтэй адил өнгө бүхий урд гупр, бага зэрэг төвийлгөсөн урд их гэрэл, шинэ хийц бүхий арын гэрэл, арын нээлхийн бариулыг уртааш нь сунгасан зэрэг орно. Цувралаар бүх Вектра нь ABS, жолооны хүрдний серво мотор болон таван араат хурдны хайрцагаар тоноглогджээ. Аюулгүй байдал талаас нь бүх цуврал загвартаа хажуу талаар мөргөлдөх үед хамгаалах зориулалт бүхий давхар ган хоолойг бүх хаалганд хийснээс гадна хаалганы босгыг давхар нимгэн төмрөөр хийж өгчээ.
1993 оны хоёрдугаар сараас жолоочийн талд аюулгүйн дэр, мөн оны наймдугаар сараас жолоочийн хажуугийн зорчигчийн аюулгүйн дэрийг захиалж болох байсан бол дараа жилийн буюу 1994 оны есдүгээр сараас аюулгүйн дэрийг цувралаар тоноглох болжээ. 1995 оны зургаадугаар сард түүний үйлдвэрлэлтийг зогсоох хүртэл Вектра А-г маш олон хувилбар загвараар хийж байсан учир нэлээд хэд хэдэн ховор загварууд бий болсон байдаг.
Тусгай загварууд
Вектра 2000
Вектра 2000 буюу Вектра 2000 4x4 загвар нь 1989-с 1992 оны долоодугаар сар хүртэл үйлдвэрлэгдсэн шилдэг загвар юм. Шаталсан артай Вектра 2000 нь 110 кВт чадалтай мотортойгоор нийт 25.000 ширхэг үйлдвэрлэгджээ.
Вектра Турбо 4x4
Вектра Турбо 4x4 нь 1992 оны намраас европын зах зээлд зориулан гаргасан загвар юм. Опел нь Швейцарь болон Австри улсад бүх дугуй хөтлөгчтэйгээр ихээхэн борлуулалттай учир үүнийг 4x4 болон 150 кВт (204 м.x.) турбо мотортой хувилбараар борлуулав. 1994 оны зун хүртэл нийт 2252 ширхэг Вектра Турбо 4x4 борлуулсан ба ихэнх нь Их Британи, Австри, Швейцарь болон Германд зарагдсан байна.
Вектра V6
Вектра V6 шаталсан артай загвар нь 125 кВт (170 м.x.) чадалтай 2,5 литрийн мотортойгоор сайжруулсан загвар болгон германд худалдаалав. 1993 оны гуравдугаар сараас зөвхөн автоматик хурдны хайрцагтай загварыг санал болгож байгаад тус оны зургаадугаар сараас нэмж механик хурдны хайрцагтай загвар гаргалаа.
Техникийн үзүүлэлт
- *- Албаны зориулалттай тэрэг, хурдыг сааруулагчтай
Remove ads
Опел Вектра B
Опелийн дунд ангиллын автомашинд тооцогдох Опел Вектра B-г 1995 оноос 2002 оны хавар хүртэл үйлдвэрлэжээ. Түүний өмнөх үеийн загвар нь Опел Вектра А байв. Анхандаа шаталсан болон налуу артай лимузин загвар үйлдвэрлэж байгаад жилийн дараагаас 1975 оноос хойш завсарласан байсан комби загварын үйлдвэрлэлтийг буцаан сэргээв. 1999 оны эхээр энэ цувралд загварын сайжруулалт хийгджээ[1]. 2002 оны гуравдугаар сараас Опел Вектра C гарсанаар түүний үйлдвэрлэлтийг зогсоожээ.
Түүх
1995 онд Вектра В-ийн үйлдвэрлэлтийг налуу болон шаталсан артай загвараар эхэлсэн бөгөөд Аскона A-ийн комби загвараас хойш 20 жил завсарласан байсан комби загварыг буцаан дунд ангилалд сэргээн караван гэсэн нэршлийн дор гаргалаа.[1]
- Опел Вектра B налуу артай
- Ар талаасаа
- Опел Вектра B (1998 оны загвар)
- Опел Вектра В-ийн дотоод дизайн
- Опел Вектра В караван
Моторууд
Бензин мотор
Remove ads
Опел Вектра C
Oпел Вектра C дунд ангилалд орох автомашин бөгөөд түүнийг 2002 оны хавраас 2008 оны зун хүртэл үйлдвэрлэжээ. Энэ загвар олон жил үйлдвэрлэсэн загвар болох Вектра B-гийн үргэлжлэл болон гарч ирсэн юм.
Загварын түүх
Вектра C загварыг худалдаанд 2002 оны дөрөвдүгээр сард гаргасан ба эхний ээлжинд шаталсан ар бүхий лимузин болон налуу артай загварууд гаргасан байна. Налуу артай загвар нь мөн оны есдүгээр сард гарсан бөгөөд илүү спорт загвартай цувралаар доош суулгасан их биетэй гарсан байна. Анхны караван буюу комби загвар дараа оны аравдугаар сард худалдаанд гарчээ. Комби загвар нь лимузин загвараа бодвол тэнхлэг хоорондын зай урттай юм.
Вектра C нь өмнөх загвараа бодвол хамаагүй урт. Үүнд 2003 онд үйлдвэрлэлтийг нь зогсоосон Опел Омега чухал нөлөө үзүүлсэн бөгөөд Вектраг сунган дээд дунд ангилалд өрсөлдөх сонирхолтой байсан аж.
Зургийн цомог
- Опел Вектра C налуу артай (2005-2008 он)
- Ар талаасаа
- Опел Вектра C, OPC
- Опел Вектра C, шаталсан артай загвар
- Опел Вектра C караван урдаасаа
- Опел Вектра C караван, ар талаасаа
Цахим хуудас
www.vectra16v.com – Oпел Вектра А цувралын талаарх мэдээлэл
www.vectraturbo.de – Oпел Вектра А-X 4×4 турбо загварын талаарх мэдээлэл
Эшлэл
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads