Хүн төрөлхтний дунд бидний Армени гэж нэрлэдэг нэгэн угсаатны нийтлэг ялгардаг. Тэдний язгуур нутаг нь Арменийн өндөрлөг. Армени хэлээр (арм. հայեր, [hɑˈjɛɾ] гэж дуудагдана) бичдэг.

Thumb
20-р зууны эхэн үеийн арменичууд: - улбар шар-Оросын захиргаан дахь Армени буюу Зүүн Армени, ногоон-Османы эзэнт гүрний харъяаны Армени буюу Баруун Армени
Quick Facts Нийт хүн ам, Томоохон хүн амтай улсууд ...
Арменичууд
Հայեր
Нийт хүн ам
8,000,000-12,000,000
Томоохон хүн амтай улсууд
 Армени 3,145,354[1]
 Гүрж248,929-346,000[2][3][4]
 Азербайжан/
Уулын Карабах
120,745-141,400[5][6]
 Орос1,130,500[7]
United States АНУ484,840[8]
 Франц450,000[9][10][4]
 Ливан254,000[3][4]
 Сири170,000 - 190,000[11][4]
 Иран100,000[4]
 Украйн99,894[12]
 Беларусь60,000[3]
 Турк45,000 – 76,000[13]
 Канад40,615[3][4]
 Australia60,000
[14][15][16][17][18][19]
Хэлнүүд
Армени хэл
Шашин
Христос

Азербайжан нь Уулын Карабах дахь Арменчуудыг хүн амынхаа тоонд оролцуулан тоолдог.[6] Арменчуудтай үндэс гарлын хувьд ойрын төрөл эсвэл Арменчуудтай ижил гэж үзэгддэг, Исламын шашинтай Хемшинчүүдийг оролцуулаад ойролцоогоор 300,000 - 500,000 Армен гаралтай Турк хүн бий гэж тооцдогоос гадна Армены хядлагын дараа Курдүүдэд үрчлэгдсэн эсвэл тэдэнд ууссан "нууц" 500,000 Армен хүн байна гэж тооцоолдог. Гэхдээ тэд Турк дахь Арменчуудын тоонд ордоггүй.[20][21][22][23][24][25]
Close

2001 онд Армени улсын хүн амын 97.9% = 3,145,354 нь өгүүлэн буй Армени угсаатан байсан. Энэ нь бараг (95%-с их) нэгэн төрлийн хүн амаас бүрдсэн улсын тод жишээ юм.[1] Ямартаа ч тэр 3 сая гаран хүн Армени үндэстэн гэж нэрлэгдэх бүрэн эрхтэй.

Арменичууд европ гаралтай. Арменийн хилийн чанадад Армени угсаа, гарвалт 3 саяаас олон хүн амьдарч байна. Энэ нь түүхэн шалтгаантай. Армены өндөрлөгийг түүхэнд зүүн, баруунаар хуваан үздэг. Өнөөгийн Армени нь түүхэн дэх XVI зуунаас Персэд, XIX зуунаас Орост, XX зуунаас Зөвлөлт Холбоот Улсад харьяалагдаж явсан Зүүн Арменийн үргэлжлэл юм. Харин XVI зуунаас Османы мэдэлд байсан Баруун Армени нь өнөөгийн Туркийн нутгийн дорнод хэсгийг хамарч байв. 1915 онд Османы төрөөс Арменичуудыг хядсанаар (1.5 сая хүн гэж тооцоолдог) баруун арменичууд бүрмөсөн устжээ. Баруун Армениас амьд үлдсэн нь дайжсан бол Зүүн Армениас хуучин ЗХУ-ын улс орнуудад олноор тархан сууцгаажээ.

Цахим холбоос

 Commons: Арменичууд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Арменичууд – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эх сурвалж

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.