![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/mn/thumb/0/0a/Oirat_Caravan.jpg/640px-Oirat_Caravan.jpg&w=640&q=50)
Ойрад
From Wikipedia, the free encyclopedia
Монгол угсаатан болон монгол үндэстний дунд баруун зүгт байдгаараа, хэл аялга, түүхэн үрээр бусдаасаа ялгарах бүлгийг Ойрад гэдэг.
Ойрад | |
![]() Хорьдугаар зууны эхээр жин тээж яваа Ойрад | |
Олон нэр | худам монголоор – ᠣᠶᠢᠷᠠᠳ оирт-д монгол кирилээр – ойрад тод бичиг – ᡆᡕᡅᠷᠠᡑ (ойирад) халимаг кирилээр – өөрд |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 690 мянга (2020он). Үүнээс:
![]() |
Хэл аялга | Монгол хэлний өрнөд аялга (ойрадын үндсэн), төв аялга, төв-өрнөдийн завсрын аялга, зарим хэсэгт тухайн улсын орос, хятад, киргиз, англи хэл |
Бичиг үсэг | уламжлалт тод монгол үсэг, орчин цагт нутаг орноо дагаад худам монгол үсэг, халимаг кирилл, монгол кириллээр бичдэг. |
Шүтлэг | ![]() тэнгэр газраа аргадах ухаан, шүтлэггүй зан, Ислам |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | бусад монгол үндэстэн |
Хэл угсаа | Монгол угсаатан (монгол төрлийн хэлтэн) |
Дотроо | бузава, баяд, дөрвөд, захчин, мянгад, өөлд, сарт халимаг, торгууд, урианхай, халимаг, хотон, хошууд ,Цаатан |
Ойрад монголчууд XIII зууны эхнээс Их Монгол Улсын бүрэлдэхүүнд багтаж, XIV зууны эцсээр бага хаадын үе эхлэхэд хааны захиргаатай мөчөөрхөж Монгол төрөөс салан тусгаарлах маягтай зайдуухан байх болжээ. Ойрадыг өөртөө буцаан нэгтгэхийг Монголын төрөөс олон удаа шахаж шаардаж, байлдаж, хөөж мөрдөж байв. Дөрвөн аймаг холбоолсныг түүхэнд Дөрвөн ойрад гэдэг. Дөрвөн ойрадаас улбаалсан Ойрадын төр улс XVII зуунд Зүүнгарын хаант улс, Хошуудын болон Халимагийн хант улсыг байгуулж XVIII зууны дунд хүртэл 400 гаруй жил тодорч яваад манж Чин улс, хаант Орос улсын харьяанд хуваагдснаас 300 гаруй жил болоход дахин улс байгуулсангүй. Өдгөө Монгол, Хятад, Орос гурван улсад тус бүр бараг тэнцүү тоотой, нийтдээ 700 мянга гаруй Ойрадын яс аймгийн хүн амьдарч байна.
Монгол улсын ойрадууд орон даяар, голцуу Улаанбаатар, Увс, Ховдод оршин сууж байна. Баяд, дөрвөд, захчин, мянгад, өөлд, торгууд, урианхай, хотон гээд хуучин хошуу, одооны ястныхаа нэрээр бүртгэгддэг. 2010 оны тооллогоор 236 мянган хүн байв. Хятад улсын Ойрадууд хуучин Зүүнгар, одоогийн Шинжаан орны Бортал, Баянгол, Ховогсайр нутаг, Хөхнуур муж болон Өвөр Монгол орны Алшаа, Хөлөнбуйр нутагт амьдарч, яс аймгаар бус ерөнхий «монгол үндэстэн» үгээр бүртгэгдэж байна. Тооцож багцаалснаар 250 мянга байна. Үүнд торгууд, хошууд, урианхай яс голлодог. Ойрадын уг нутгаас 6000 км алсад, Европ тив, Каспийн тэнгисийн эрэгт Оросын Ойрадууд буюу халимаг-ууд байна. Оросын хэмжээнд 183 мянга, түүнээс Халимаг оронд 163 мянган халимаг тус орныхоо хүн амын 58 хувийг эзлэн байна. «Халимаг» (᠋калмыки) гэж бүртгэгддэг бөгөөд уг нь торгууд, дөрвөд, хошууд, зүүнгар, хойт аймаг, шинэ бузава ястнаас бүрджээ. XIX зуунд Шинжаанаас уул даваад өдгөөгийн Киргиз оронд суусан цөөн тооны хотон халимаг, XX зуунд гадаад руу цагаачилсан хүмүүс бас бий.
Ойрадын хэл аялга гурван хэсэгтээ жаахан зөрүүтэй болсон. Монголын хэл шинжлэлч Ш. Лувсанвандан 1959 онд урьдын олон судалгааг нэгтгэн дүгнэж монгол хэлний өрнөд аялгаар Шинжааны Ойрад, Ижилийн Ойрад (халимаг) хэлцэж байна, монгол хэлний өрнөд-төвийн завсрын аялгаар Монгол улсын Ховд, Увс, Баян-Өлгийн Ойрад, Хятад улсын Хөхнуур, Алшаагийн Ойрад хэлцэж байна гэдгийг тодотгожээ. Ойрад худам монгол үсгээр бичиж байгаад XVI зуунаас бусад монголчуудын адил бурхны ном судлан самгарди, төвөд бичгээс монголчилж бичигт мэргэшсэнд 1646 онд Зая бандид Намхайжамц тэр үеийн монгол хэлнээ тааруулан бичих дүрэм уялдуулж, үсэг өргөтгөн хэл бичгийг ойртуулж тодруулсан нь тод үсэг байв. Халимаг, Монголын Ойрад XX зуунд латин, кириллтэй золгох хүртэл тод бичигтэй байсан бол Шинжааны Ойрад худам үсгийн хажуугаар одоо ч тод үсгээр бичиж байна. Ойрадууд биелэх (бий), хөөмийлөх дуртай, «Жангар» баатрын тууль хайлдаг.