Оросын Украин руу хийсэн довтолгоо (2022)
From Wikipedia, the free encyclopedia
Оросын Украин руу хийсэн довтолгоо нь 2022 оны 2-р сарын 24-нд киевийн цагаар өглөөний 5 цаг орчим эхэлсэн байна. Орос, Крым болон Беларусийн нутгаас оросын цэргүүд Украин руу дотолсон бөгөөд цэргийн ажиллагаанд Донецкийн Бүгд Найрамдах улс (ДБНУ) болон Луханскийн Бүгд Найрамдах улсын (ЛБНУ) цэргүүд оролцсон байна. Киевын хойд талаас, Харьковын зүүн хойноос, Донбассын зүүн урдаас болон Крым талаас гэсэн 4 үндсэн чиглэлээр оросын цэргүүд товлож эхэлсэн байна. Оросын тал үйл явдлын өмнөөс 190 мянган цэргээ орос-украины хил дээр төвлөрүүлсэний улмаас болон бусад олон зүйлээс шалтгаалан орос-украины харилцаа хямралд ороод байсан юм. 6-р сарын 4-ний байдлаар ОХУ Украины газар нутгийн 20% (Крым, Донбасс болон бусад газар нутаг) орчмыг эзлээд байгаа ажээ. Эзэлсэн нутаг дэвсгэрт "цэрэг-иргэний захиргаа" байгуулж, Украины төрийн далбааг буулгаж, Украины мөнгөн тэмдэгтийг Оросын рублиэр сольж, Оросын паспорт олгох ажлыг зохион байгуулж байна.
Википедиагийн чанарын стандартад нийцүүлэхийн тулд энэ өгүүллийг хянан тохиолдуулах хэрэгтэй байна. Энэ талаар хэлэлцүүлгийн хуудас дээр юм уу энэ тэмдгийг илүү нарийвчилсан тэмдгээр солино уу. |
Оросын Украин руу хийсэн довтолгоо (2022) | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
Хамаарах дайн: Орос-Украины дайн | |||||||
| |||||||
Байлдагч талууд | |||||||
* ОХУ
|
* Украин | ||||||
Удирдагчид | |||||||
Владимир Путин | Володимир Зеленський | ||||||
Цэргийн хүч | |||||||
* ОХУ: 190,000 цэрэг,
|
* Украин НАТО-ын гишүүн улсууд зэрэг дэлхийн 50 орчим улс Исламын улс Чечены лалын хэт үндсэрхэг бүлгүүд
: 209,000 (нэмэлт хүч 900,000),
| ||||||
Хохирол | |||||||
тодорхойгүй | тодорхойгүй |
НҮБ-ын 6-р сарын 17-ны өдрийн мэдээгээр халдлага эхэлснээс хойш дор хаяж 4509 энгийн иргэн амиа алдаж, 5585 энгийн иргэн шархадсан бөгөөд бодит хохирол үүнээс хамаагүй өндөр байх магадлалтай байгаа юм.