Симон Хосе Антонио де ла Сантисима Тринидад Боливар де ла Консепсьон и Понте Паласиос (исп. Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar y Palacios, 1783 оны долоодугаар сарын 24 - 1830 оны арванхоёрдугаар сарын 17) буюу Симон Боливар (исп. Simón Bolívar) нь Венесуэлийн цэрэг, улс төрийн нэрт удирдагч байв. Боливар Испани, Америкийн эсрэг дайнд нөхдийгөө удирдан тэмцэж эх орныхоо тусгаар тогтнолыг тунхаглаж байв.

Quick Facts Бүрэн эрхийн хугацаа:, Төрийн тэргүүн: ...
Симон Боливар
Simón José Antonio de la Santísima Trinidad Bolívar y Palacios
Thumb


Венесуэлын Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1813 оны 8 сарын 6 1814 оны 7 сарын 7
Төрийн тэргүүн: Хосе Антонио Паэс

Их Колумбийн Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1819 оны 12 сарын 17 1830 оны 5 сарын 4
Дэд ерөнхийлөгч: Франсиско де Паула Сантандер

Боливийн Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1825 оны 8 сарын 12 1825 оны 12 сарын 29
Төрийн тэргүүн: Антонио Хосе де Сукре

Перугийн Ерөнхийлөгч
Бүрэн эрхийн хугацаа: 1824 оны 2 сарын 17 1827 оны 1 сарын 28

Төрсөн: 1783 оны 7 сарын 24
Каракас, Венесуэл
Нас барсан 1830 оны 12 сарын 17
Санта-Марта, Колумби
Эхнэр (нөхөр): Мариа Тереза Родригуез дел Торо Аляша
Шашин: Ромын католик
Гарын үсэг Thumb
Close

Испанийн түрэмгийлэн эзлэгчдээс эх орноо чөлөөлөн Латин Америктаа хамгийн анх тусгаар тогтносон нэгдсэн улсыг байгуулан Их Колумби хэмээн нэрийдэж, 1819-аас 1830 оныг хүртэл ерөнхийлөгч нь байв.

Латин Америк даяараа хувьсгалч, чөлөөлөгч хэмээн өргөмжлөгдсөн Симон Боливар нь богино насыг насласан ч Боливи, Колумб, Эквадор, Панама, Перу болон Венесуэл улсуудын эрх чөлөө, тусгаар тогтнолыг дэлхий дахинаа тунхаглан зарласан үндэсний баатар нь юм.[1][2]

Намтар

Thumb
Симон Боливарын төрсөн нутаг Венесуэлийн нийслэл Каракас хот

Симон Боливар нь Каракас хотноо 1783 оны долоодугаар сарын 24-нд мэндэлжээ.[3] Түүний эцэг нь хааны удмын гаралтай Коронел Дон Хуан Висенте Боливар и Понте, эх нь Дока Мариа де ла Концепци Паласи и Бланко гэх хүмүүс байсан ба Мариа Антониа, Жуана болон Хуан Висенте гэх хоёр эгч, нэг ахтай байжээ. Мариа дел Кармен гэх эгч нь нялхдаа өөд болсон гэдэг.[4]

Боливарыг гурван настайд нь эцэг нь, есөн настайд нь эх нь нас барсан бөгөөд өнчин хүү соён гэгээрүүлэгч Симон Родригест шавь орон идэр нас хүртлээ эрдэм боловсролд шамдан суралцжээ.[5]

Асрагч эмэгтэй Ипилитагийн халамжинд өсч торнисон Боливар хүү Симон багшийнхаа хамтаар уул тал, хөдөө нутгаар их явахдаа усанд сэлэх болон морины эрдэмд нэн сайн суралцсан бөгөөд хүний эрх, эрх чөлөөний үзэл баримтлал, улс төр, түүх, социолгийн ухаанд сайн суралцжээ. Тэр 1799-1807 оны хооронд Испани, Франц, Итали зэрэг орнуудаар явж цэргийн эрдэмд суралцан, амьдралаа залгуулж явахдаа эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө тэмцэх эрмэлзэлд автах болсон байна. 1807 онд Венесуэлд эргэн ирээд хувьсгалч болон тэмцэж эхэлсэн бөгөөд улмаар Боливарын удирдсан Иргэний дайн 1810 онд эхэлж, тулалдсаар 1811 оны долоодугаар сарын 5-нд эх орны Испаний дарлалаас чөлөөлсөн түүхтэй.[6] 1812 онд Шинэ Гранадыг (одоогийн Колумб) чөлөөлөн Каракас хотод эргэн ирж тусгаар тогтносон Венесуэл улсынхаа ерөнхийлөгчөөр томилогдов. Төд удалгүй Латин Америкийн бүс нутгийг булаан эзлэгчдээс чөлөөлөн тэмцэх аяндаа гарч, 1815 оны есдүгээр сард Ямайкийг чөлөөлөв. Ийнхүү Латин Америкийн орнуудыг чөлөөлөн тэмцсээр 1819 онд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан Шинэ Гренадын ерөнхийлөгчөөр сонгогдон, 1822 онд Кито буюу одоогийн Эквадор, Перу улсыг чөлөөлөв. Ингэснээр Колумб, Панам, Венесуэл болон Эквадор орнуудыг нэгтгэн их Колумбыг байгуулан ерөнхийлөгчөөр нь сонгогдсон түүхтэй.

Thumb
1821 оны зургаадугаар сарын 24-ны өдрийн Карабобогийн тулалдаан

Симон Боливар нь энэ мэтчилэн маш олон тулааныг хийн Латин Америкийн бүхий л улс орныг Испани болон Америкийн булаан эзлэгчдээс чөлөөлсөөр 472 ялалт байгуулсан эрэлхэг удирдагч байжээ.

Эшлэл

Намтар

Холбоос

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.