![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Daegu-gwangyeoksi_in_South_Korea.svg/langmn-640px-Daegu-gwangyeoksi_in_South_Korea.svg.png&w=640&q=50)
Тэгү
From Wikipedia, the free encyclopedia
Тэгү[1] (Дэгү; солонгосоор 대구, дуудлага нь «tɛɡu» буюу тэ-гү; англиар Daegu; оросоор Тэгу) — 2.5 сая оршин суугчтай Өмнөд Солонгосын дөрөвдүгээр их хот (Сөүл, Пусан, Инчоны дараах), гуравдугаар том хотын бөөгнөрөл.[2] Өмнөд Солонгост аймгаас гадна өргөн хот (광역 - «өргөн», 시 - «хот») гэж байдгийн нэг нь энэ Тэгү өргөн хот юм.
Quick Facts Тэгү хот, Тэгү өргөн хот ...
Тэгү хот | |
---|---|
өргөн хот | |
Тэгү өргөн хот | |
• солонгосоор | 대구광역시 / 大邱廣域市 |
• 2000 оны галиг | Daegu-gwangyeoksi |
• 1938 оны галиг | Taegu-kwangyŏksi |
• монгол. галиг | тэгү куан-ёк ши |
• англиар | Daegu Metropolitan City |
![]() |
|
Улс орон | ![]() |
Муж, бүс | Ённам |
I зэрэгт | Тэгү хот |
II зэрэгт | Нэр бүхий 7 дүүрэг, 1 хошуу |
Газар нутаг | 883.68 км² |
Хүн ам | 2012 онд 2,528,933 хүн |
Нягт сийрэг | 2012 онд 2814 хүн/км² |
Ард түмэн | үндсэндээ солонгос |
Нутгийн олон | Тэгүгийнхэн |
Цагийн бүс | Солонгосын цаг (ГЦ+9) |
Цахим хуудас | daegu.go.kr (солонгосоор) |
Close
Тэгү Солонгосын (уг нь Чосон улсын) 8 аймгийн нэг Кёнсаны төв нь байсан. Харин одоо Ённам аймагт харьяалагддаг. Аймаг дотроо мужийн харьяат биш. Тэгэхдээ хойд талаас нь хаяа залгадаг Умард Кёнсан мужийн засгийн газар Тэгүд суудаг. Тэгү хот одоо цагт дотроо 7 дүүрэг (구 кү), 1 хошуунд (군 күнь) хуваагдаж байгаа. Энэ хот төмөрлөг, машин, даавууны үйлдвэрлэл, сайхан алимаар улсдаа зартай.