Стерадиан нь огторгуйн өнцгийг (мөн биет өнцөг гэж хэлэгддэг) хэмжих үндсэн, стандарт нэгж юм. 3 хэмжээст огторгуйд хэрэглэгддэг. Мөн стерадиан нь олон улсын нэгжийн СИ системийн уламжлагдсан нэгж юм. Тэмдэглэгээ нь ср.

Quick Facts
Стерадиан
Thumb
1 стерадиан өнцгийг харуулсан график дүрслэл. Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм.
Товчхон
Нэгжийн системСИ-н уламжлагдсан нэгж
ХэмжигдэхүүнОгторгуйн өнцөг
Тэмдэглэгээср
Close

Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм. Иймд бүхэл бөмбөлөг нь 4π буюу 12.56637 ср болно. 4π нь огторгуйн өнцгийн авч болох хатгийн их утга юм.

Нэгжийн угтваруудын жишээ

Стерадиан нь хамгийн ихдээ 4π ≈ 12.56637 хүрч болох тул ср-д их угтвар залгах боломжгүй ч бага угтваруудыг залгаж огторгуйн өнцгийг хэмжиж болох юм. Жишээ нь:

Дэлхийтэй харьцангуй зарим бүс нутгуудад харгалзах огторгуйн өнцгийн хэмжээ.
More information Зэргэн үржигдэхүүн, Нэр ...
Зэргэн үржигдэхүүн Нэр Тэмдэглэгээ Жишээ
101 декастерадиан даср Америк тивийн газар нутагт болон бүх далайнуудын гадаргад харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи бүдэг цэнхэр хэсэг)
100 стерадиан ср Ази тив (Оросыг оруулалгүйгээр) болон Далайн орнуудын газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи шар хэсэг)
10−1 децистерадиан дср Алжир болон Ливийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи ногоон хэсэг)
10−2 сантистерадиан сср Зимбабвегийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи хөх хэсэг)
10−3 миллистерадиан мср Швейцарын газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи улаан хэсэг)
10−6 микростерадиан мкср Ойролцоогоор Чингэлтэй дүүргийн талтай тэнцэх газар нутагт харгалзах биет өнцөг

Нар болон сар нь ойролцоогоор 60 мкср биет өнцгөөр харагддаг.

10−9 наностерадиан нср Ойролцоогоор 8 Америк хөл бөмбөгийн талбайд харгалзах биет өнцөг

Ангараг гариг дэлхийд хамгийн ихээр ойртсон үедээ ойролцоогоор 11 нср биет өнцгөөр харагддаг.

10−12 пикостерадиан пср Жижгивтэр байшингийн талбайд харгалзах биет өнцөг
10−15 фемтостерадиан фср А5-н цаасны талбайд харгалзах биет өнцөг
10−18 аттостерадиан аср ≈1,61 см2 талбайд харгалзах биет өнцөг
10−21 зептостерадиан зср 0,202 мм диаметртэй утасны хөндлөн огтлолын талбайд харгалзах биет өнцөг
10−24 иоктостерадиан иср Цусны улаан эсийн гадаргын талбайд харгалзах биет өнцөг
Close


Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.