Зимбабве
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Бүгд Найрамдах Зимбабве Улс (Англи: Republic of Zimbabwe) нь Африк тивийн өмнөд хэсэгт орших улс юм. Нийслэл хот нь Хараре.
Remove ads
Газар зүй
Зимбабве далайд гарцгүй, Замби, Ботсвана, Өмнөд Африк, Мозамбик улсуудаар хүрээлэгдэн оршино.
Зимбабвед дэлхийд алдартай Викториа хүрхрээ (Замбези мөрөн) болон эртний архитектурын дурсгалт газар Их Зимбабве (Энэ газрын нэрээр улсаа нэрлэсэн) байдаг.
Түүх
Зимбабве нь Британийн колони байхдаа Родези гэгддэг байсан бөгөөд 1980 онд тусгаар тогтнохдоо эртний нэр болох "Зимбабве" нэрийг авчээ.
Эдийн засаг
Тус улсын эдийн засаг одоо хүнд нөхцөлд байна. Гадаад валютын нөөц маш бага болсон бөгөөд зимбабве долларын ханш асар их унасан тул 2009 оны 4 сарын 12-нд хэрэглээнээс хасчээ.
- Хөдөө аж ахуй: Зимбабвегийн хүн амын олонхи нь хөдөө аж ахуйн салбарт ажилладаг.
- Уул уурхай: Зэс, мөнгө, цагаан тугалга, нүүрс, никель, кобальт, алт, төмрийн хүдэр, асбест, хром олборлодог.
- Үйлдвэрлэл: Төмөр, ган, хүнсний бүтээгдхүүн, сүлжмэл эдлэл, шар айраг, мод, тавилга, тамхины үйлдвэрлэл бий.
- Бусад: Викториа хүрхрээг тойрсон аялал жуулчлал болон агнуурын жуулчлал хөгжсөн
Цахим холбоос
![]() |
Wiktionary: Зимбабве – Энэ үгийг тайлбар толиос харна уу |
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads