Заубер Моторспорт

From Wikipedia, the free encyclopedia

Заубер Моторспорт
Remove ads

Заубер Моторспорт (герм. Sauber Motorsport) нь Швейцарын авто уралдааны баг бөгөөд компанийн төв нь Цюрхэр Оберландын Xинвильд байрладаг. Заубер нь эхлээд 1982 оноос 1991 он хүртэл ОУАХ-оос зохион явуулдаг спорт автомашины уралдааны дэлхийн аваргын Групп C-д уралдаж байгаад 1993 оноос Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон. 2005 оны сүүлээс автомашин үйлдвэрлэгч BMW нь хөрөнгийн ихэнхийг худалдаж авсан бөгөөд 2009 оны сүүлээр буцаан татах хүртлээ BMW Заубер Ф1 Теам нэрээр Формула-1 оролцож байв. 2009 оны эцэст тус баг буцаад бүрэн Петер Зауберийн эзэмшилд очсон. Энэ баг техникийн хувьд ч тэр бодлогын түвшинд ч тэр Скудериа Феррари багтай маш нарийн холбоотой ажилладаг.

Quick Facts Бүтэн нэр, Компанийн төв ...

Сүүлийн улирлын уралдаанд Заубер нь өмнөх жилийнхтэй адил Маркус Эриксон болон Фелипе Наср нарын үндсэн нисгэгчтэйгээр оролцлоо.

Remove ads

Спорт тэрэгний дэлхийн аварга шалгаруулаx тэмцээн

Thumb
Заубер C5 спорт тэрэг

Энэ багийг 1970 онд Петер Заубер нь PP Заубер АГ нэртэйгээр үүсгэн байгуулж спорт загварын тэрэгний үйлдвэрлэлээр гараагаа эхэлжээ. Компанийнхаа санхүүг найдвартай байлгах үүднээс богино хугацааны дараа тэд автомашины засварын үйлчилгээг хийх болов. 1982 оноос эхлэн спорт автомашины дэлхийн аваргын Групп C уралдаанд оролцох болов. Энэ төрлийн уралдаанд орсноос хойш 1989, 1990 онуудад хамгийн өндөр амжилт гаргасан нь, францын авто уралдаанч Жан-Луи Шлессер аль аль онд нь түрүүлснээр жолоочийн болон зохион бүтээгчийн дэлхийн аварга болсон явдал байв. 1989 онд Заубер Ле Мансын 24-цагийн уралдаанд Мерседесийн хөдөлгүүртэй C9 тэргээр уралдан түрүүлжээ. Заубер багийн өсвөр үеийнхэнийг сургах сургалтанд 1990, 1991 онуудад сурч байсан тамирчдын тоонд сүүлд Формула-1-ийн долоон удаагийн дэлхийн аварга болж байсан Михаэль Шумахер, гранд прикс уралдааны ялагч Хайнц-Харалд Френтцен болон ФИА-ГТ дэлхийн аварга болсон Карл Вендлингер нар ордог юм.

Remove ads

Заубер Формула Нэгд

Мерседесийн эрин (1993 болон 1994 он)

1992 онд спорт автомашины дэлхийн аваргын цуврал уралдааныг хаасан нь Петер Зауберийг Формула-1-д орох шийдвэр гаргахад хүргэжээ. Олон жил хөдөлгүүрээ нийлүүлж байсан хамтрагч болох Мерседес-Бенц эхэндээ нэг их дэмжихгүй байсан ч Илмор болон Бриксворттой хамтын ажиллагааны гэрээний дагуу шууд бусаар эд анги нийлүүлсээр байв.

Тоон үзүүлэлт болон бусад мэдээлэл

Формула-1-н статистик

Мэдээ: 2019 оны Бахрейн гран при

More information Улирал, Багийн нэр ...

Цахим хуудас

 Commons: Заубер – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads