Мелилья

Хойд Африк дахь Испанийн автономит хот From Wikipedia, the free encyclopedia

Мелилья
Remove ads

Мелилья (Испани: Melilla [meˈliʎa], тар. ⵎⵕⵉⵜⵛ Мритк) нь Газар дундын тэнгисийн эрэг дээр, Марокко Улстай эх газраар хиллэх, Умард Африкт орших Испанийн хот юм. Мелилья нь Испанийн эксклав учир Европын Холбоонд ордог боловч тус холбооны нутаг дэвсгэрт үйлчлэх гаалийн эрх зүйн кодекст багтдаггүй онцлогтой.[2] Мөн түүнчлэн Шенгений бүсэд энэ хот бас ордоггүй. Нийт 13,4 км² газар нутагт ойролцоогоор 96.487 хүн оршин суудаг (2019 оны мэдээ).

Quick Facts Melilla (испаниар) Мелилья, Үндсэн мэдээлэл ...

Мелилья нь 1497 оноос хойш Испанийн мэдэлд байсан бөгөөд 1956 онд Франц ба Испанийн колоничлогч хүчнүүдээс Марокко улс тусгаар тогтноход ч Мелилья ба мөн л африк тивд орших Сеута хотууд Испанийн харьяанд хэвээр үлдсэн байдаг.

Remove ads

Байрлал

Мелилья нь африк тивийн хойг (Кабо де Трес Форкас) дээр орших ба хотыг тойрсон бүрэн бэхлэлттэй. Хоттой хамгийн ойрхон орших дараагийн хот нь өмнө зүгт арван километрийд зайд орших Марокко улсын Надор юм.

Засаг захиргааны хуваарь

Хот нийт найман дүүргээс (barrios) бүрдэнэ.

Түүх

Мелилья хотыг магадгүй Финикичүүд нийтийн тооллын өмнөх 1100 оны орчим «Русадир» гэх нэртэйгээр худалдааны газар болгох зорилгоор анхны сууринг байгуулсан гэж үздэг. Сүүлд нь тус сууринг Карфагенчууд эзэлсэн бол дараа нь нийтийн тооллын 42 онд Ромын аймаг болох Мавретани Тингитанад нэгдсэн Мавританийн Хант Улсын мэдэлд байсан аж.

Хүн ам

More information Хүн амын тоо, 1981 он ...

Цахим холбоос

 Commons: Мелилья – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads