Солонгосын найман аймаг

From Wikipedia, the free encyclopedia

Солонгосын найман аймаг
Remove ads

Найман аймаг (팔도, паль-ду) — Чусонь улсын үед Солонгос орон найман аймагт хувааагдаж байв.

Thumb
Солонгосын найман аймаг газрын зурагт

Найман аймгийн хил хязгаар 1413-1895 он хүртэл 480 жилийн турш үндсэндээ өөрчлөлтгүй тогтсон.

Энэ аймгууд тогтвортой удаан байснаар орон нутгийн онцлог, хэл аялгуу, засаг захиргааны хуваарь ихэд тогтвортой болсон.

1945 оноос хойш буюу Өмнөд Солонгос, Умард Солонгос хоёр улсын үед ч дээрх аймгуудын нэр, онцлог хүчтэй хэвээр байна.

Remove ads

Түүх

1895 он хүртэлх аймаг

1413 он, Чусоний Тэжун вангийн үед газар нутаг нь зүүн хойш тэлж Түмэн гол хүрчээ. Энэ үед засаг захиргааны хуваарийг найман аймаг болгон өөрчилжээ. Үүнд:

  • Ёнгил (1509 оноос Хамгён гэсэн)
  • Канвонь
  • Кёнги
  • Кёнсан
  • Пёнъань
  • Пүнхэ (1417 онд Хуанхэ гэж нэрийдсэн)
  • Чолла
  • Чүнчон

1895-1896 оны тойрог

500 жил гаруй тогтсон найман аймгийг 1895 онд өөрчлөн байгуулагдсан Солонгосын эзэнт улсын Кужун хаан өөрчилж 23 тойрог болгон хуваажээ. Ингэхдээ гол гол хотуудын нэрээр нэрлэсэн.

1896 онд дахин аймаг

Шинэ засаг захиргааны системээр удалгүй 1896 оны 8 сарын 4-нд уламжлалт аймгийн нэрсийг сэргээжээ.

Ингэхдээ Кёнсан, Пёнъань, Хамгён, Чолла, Чүнчон аймгуудыг өмнөд умард байршлаар таллан хувааж нийт 13 аймагтай болсон.

Энэ хуваарь 1910-1945 оны Японы эзэрхийллийн үед хэвээр байсан ба одоогийн хоёр Солонгосын үед тусгай хотуудыг нэмж салган хуваажээ.

Remove ads

Найман аймгийн хүснэгт

Найман аймгийн нэр, төв хот, ард түмний хэл аялгуу, одоогийн нутгийн хуваарийг хүснэгтээр харуулав.

More information Аймаг, Солонгос үсэг ...
Remove ads
Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads