Турк хэл

From Wikipedia, the free encyclopedia

Турк хэл
Remove ads

Турк үндэстний эх хэлийг Турк хэл (Туркээр Türk dili, ихэвчлэн товчлоод Türkçe, англиар Turkish language, бусад «Турк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Турк, Турк, Түрэг, монгол бичгээр Турк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Турк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Турк хэлтэн байгаас Турк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.

Quick facts Турк хэл, Өөрийн нэр ...

Турк хэл Турк үндэстний үндсэн нутаг болсон Туркийн бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Турк улсын ганц албан ёсны хэл болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умард Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Турк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Турк хүмүүс тархан суусан дотор Туркээр хөөрөлдөгсөд бий.

1926 оны 11-р сарны 3-нд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдааны үеэр түрк хэлний шинэчлэл хийж Туркийн ерөнхийлөгч Мустафа Кемал Ататүрк Турк хэлээ араб үсэг-ээс латин үсэг буюу цагаан толгой руу шилжих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ.

Remove ads

Тэмдэглэл

  1. Гилан, Мамуша, Митровице, Призрен, Вучитрн зэрэг хотын захиргаанд турк хэл одоогоор албан ёсны.[11]
  2. Турк хэл нь одоогоор Төв Жупа болон Пласница хотын захиргааны албан ёсны хэл юм[12]

Эх сурвалж

Гадаад холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads