2004 оны АНУ-ын гран-при

From Wikipedia, the free encyclopedia

2004 оны АНУ-ын гран-при
Remove ads

2004 оны Америкийн гран-при нь Формула-1 уралдааны хүрээнд Америкийн Нэгдсэн Улсын Индиана муж улсын Индианаполис хотод 2004 оны 6 сарын 20-нд зохиогдсон уралдаан юм.

Quick facts Уралдааны мэдээлэл, Поул позишн ...

Уралдааны эхний эргэлт дээр Кристиан Клин, Фелипе Масса, Жоржио Пантано, Жанмариа Бруни нар хоорондоо мөргөлдөж уралдааны замыг орхисон.

Хэдэн тойргийн дараа Ральф Шумахерын машины дугуй салж, тэрээр 290км/ц хурдтайгаар цементэн хана мөргөж, хүнд гэмтжээ. Уралдааны дараа түүний ах Михаэль Шумахер ярихдаа, уралдааны замыг орхин, дүү дээрээ очмоор байсан гэжээ. Уралдааны замыг цэвэрлэж, Ральфыг эмнэлэг рүү авч явтал аюулгүйн машин уралдааны замд гарч ирсэн.

Уралдааны турш Ферраригийн 2 нисэгч уралдааныг тэргүүлж, Михаэль Шумахер түрүүлэн, Рубенс Барричелло удаалсан бол Сато Такүма гуравдугаар байрт орж, анх удаа шагналын тавцанд гарчээ. Мөн Унгарын анхны Формула Нэгийн нисэгч Цолт Баумгартнер 8-д орж, анхны оноогоо авав.

Thumb
МкЛарены механикчид Кими Райкконены MP4-19 машиныг гараж руу түрэн оруулж байна (урьдчилсан уралдаан).
Thumb
Фернандо Алонсо уралдааны өмнө.


Remove ads

Дүн

Урьдчилсан уралдаан

More information Байр, Дугаар ...
Thumb
Рено багийн Фернандо Алонсо бэлтгэлийн үеэр.
Thumb
Култхард Фисикеллаг гүйцэхээр хөөж байна.
Thumb
Баттон бэлтгэлийн үеэр.

Үндсэн уралдаан

More information Байр, Дугаар ...
Remove ads

Тэмдэглэл

Thumb
Женсон Баттон уралдааны дараах хүлээн авалт дээр.
  • Тэргүүлэгчид: Рубенс Барричелло 14 тойрог (1-5, 42-50), Михаэль Шумахер 59 тойрог (6-41, 51-73)
  • Анх удаа шагналын тавцанд гарсан: Сато Такүма.
  • Анхны оноо: Цолт Баумгартнер.
  • Хуан Пабло Монтойя дүрэм зөрчсөний улмаас уралдаанаас хасагдсан.
  • Ральф Шумахер томоохон осолд орж, дараагийн 6 уралдаанд уралдаж чадаагүй.

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads