From Wikipedia, the free encyclopedia
Японы хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг (Япон: サッカー日本代表) нь Япон улсыг төлөөлөн хөлбөмбөгийн уралдаан тэмцээнүүдэд оролцдог баг бөгөөд Японы Хөлбөмбөгийн Холбооны удирдлага дор байдаг. Ахлах дасгалжуулагч нь Италийн иргэн Альберто Заккерони.
Япон | |||
[[Файл:|150px|бэлгэ тэмдэг]] | |||
Хоч | Цэнхэр самүрай (サムライ・ブルー) | ||
Эвсэл (тив) | АХХ (Ази) | ||
Холбоо | Японы Хөлбөмбөгийн Холбоо | ||
Дасгалжуулагч | Альберто Заккерони | ||
Ахлагч | Хасэбэ Макото | ||
Домогт тоглогч |
Ихара Масами (122) | ||
Домогт мэргэн бууч |
Камамото Күнишигэ (75) | ||
Чансаа (ФИФА) | 29 | ||
| |||
Анхны тоглолт Япон 0–5 Тайвань (Япон, Токио; 1917 оны 5 сарын 9) | |||
Илт ялалт Япон 15–0 Филиппин (Япон, Токио; 1967 оны 9 сарын 27) | |||
Илт ялагдал Япон 2–15 Филиппин (Япон, Токио; 1917 оын 5 сарын 10) | |||
ДАШТ | |||
Оролцоо | 4 (Анх: 1998) | ||
Амжилт | 2-р шат, 2002, 2010 | ||
Азийн АШТ | |||
Оролцоо | 6 (Анх: 1988) | ||
Амжилт | Аварга, 1992, 2000, 2004, 2011 (дээд амжилт) |
Олимпын медаль | ||
Эрэгтэй Хөлбөмбөг | ||
---|---|---|
Хүрэл | Мехико 1968 | Баг |
Япон нь Азидаа хамгийн өндөр амжилт үзүүлсэн баг бөгөөд Азийн АШТ-д 4 удаа түрүүлснээс гадна Дэлхийн АШТ-д 2002, 2010 онуудад хэсгээсээ шалгарч байв. Мөн 2001 оны Конфедерацийн цомд үзүүрлэж байжээ.
Япончуудын олон улсын тавцан дахь анхны том амжилт бол Мехикод болсон 1968 оны зуны олимпоос хүрэл медаль хүртсэн явдал байлаа. Хэдийгээр уг амжилт нь Японд хөлбөмбөгийн спорт дэлгэрэхэд хувь нэмэр оруулсан ч дотооддоо мэргэжлийн лиггүй байсан нь шигшээ багийн нь амжилт ахихад сөргөөр нөлөөлж, тэд 30 жилийн дараа л анх удаа ДАШТ-д оролцсон юм.[1]
1991 онд хагас мэргэжлийн Японы Хөлбөмбөгийн Лигийн эзэд лигээ тарааж, мэргэжлийн Жэй Лигийг байгуулахаар санал нэгдсэн түүхэн алхмыг хийснээр шинэ лиг 1993 онд байгуулагдаж, шигшээ багийн амжилт нь хурдтай ахив.
Мэргэжлийн тамирчидтай болсны дараах анхны ДАШТ-ий сонгон шалгаруулалтад тэд ДАШТ-д оролцох эрх авах тун дөхсөн бөгөөд сүүлийн тоглолтдоо Иракийг хожиход л шалгарах байсан. Гэвч тэд хожиж яваад цаг дуусах мөчид гоол алдан тэнцсэнээр шалгарч чадаагүй бөгөөд хөгжөөн дэмжигчид нь уг явдлыг Дохагийн эмгэнэл гэж нэрлэдэг юм.
4 жилийн дараа анх удаа ДАШТ-д оролцсон Япончууд эхний хоёр тоглолтоо Аргентин, Хорватын хүчтэй багуудтай хийж, тун сайн тоглон 0:1-ээр хожигдсон ч чансаа доогуур Ямайкын багт 2:1-ээр хожигдон нутаг буцжээ.
2002 оны ДАШТ-ийг Өмнөд Солонгос улстай хамтран зохион байгуулсан Япончууд нутагтаа сайн тоглож хэсгээсээ шалгарсан.
Харин 2006 оны ДАШТ-ээс нэг ч ялалт авч чадаагүй байна.
2010 оны ДАШТ-д оролцох эрхээ хамгийн түрүүнд авсан Японы шигшээ баг хэсгээсээ шалгараад 2-р шатанд Парагвайн шигшээ багтай тоглож тэнцэн, торгуулийн цохилтоор харамсалтайгаар ялагджээ.
|
|
|
|
|
|
1992 оноос Олимпын наадамд 23 болон түүнээс дээш насны тоглогч нэг багт хамгийн олондоо 3 байхыг зөвшөөрдөг болсон тул олимпод үзүүлсэн амжилт нь үндэсний шигшээ багийн албан ёсны үзүүлэлтэд тооцогдохоо больсон.
|
|
Япон нь Копа Америка тэмцээнд оролцож байсан, Америк тивийн бус цорын ганц баг бөгөөд 1999, 2011 онуудад уригдаж байв.[2]
|
|
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.