Дармштадт

From Wikipedia, the free encyclopedia

Дармштадтmap
Remove ads

Дармштадт (Герман: Darmstadt ˈdaʁmʃtat сонсох) нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Хессен Муж Улсын өмнөд хэсэгт нь орших тойроггүй хот бөгөөд Захиргааны дүүрэг Дармштадт ба Дармштадт-Дийбург орон нутгийн тойргийн захиргааны төв юм. Энэ хот нь Райн-Майн нутагт хамаарахын сацуу Хессен Муж Улсын арван том төвийн нэг. Дармштадт нь 160.000 оршин суугчтай нь муж улсдаа Майн дахь Франкфурт, Вийсбаден, Кассел хотын дараа ордог дөрөв дүгээр том болно. Хоттой ойр томоохон хотуудад хойд зүгт 30 км орчмын зайд Майны Франкфурт ба Оффенбах, баруун хойд зүгт 40 км орчим Вийсбаден ба Майнц, өмнө зүгт 45 км орчим Манхайм ба Райны Лудвигсхафен мөн түүнчлэн 55 км орчмын зайд Хайделберг оршдог.

Quick facts Дармштадт Darmstadt, Улс ...

Түүхэн үүднээс Дармштадт нь Хессений Ландграфт Улс, Их Херцогт Улс, Ард Улсуудын нийслэл болон Хааны өргөөт хот байв. «Шинэ үеийн урлагийн төв» хэмээн нэрлэгдэх болсон шалтгаан нь 1899 онд их херцог Эрнст Лудвигийн санаачлагаар Матхилдегийн өндөрлөг дээр байгуулсан уран бүтээлчдийн колониос гаралтай ба энэ нь 2021 онд ЮНЕСКО-Дэлхийн өвд бүртгэгджээ.[3] Гэвч дайны дараагаас эхлэн «Шинжлэх Ухааны хот» (герм. Wissenschaftsstadt)хэмээгдэх болсон тус хотыг 1997 оноос эхлэн Хессений Дотоод Хэрэг ба Спортын Яамнаас албан ёсоор энэхүү цолыг олгосон байна. Хотод олон тооны дээд сургууль ба судалгааны төвүүд байхын дотор 1877 онд байгуулагдсан Техникийн Их Сургууль, Дармштадтын Дээд Сургууль, Эвангелийн Дээд Сургууль зэргийг нэрлэж болох ба эдгээрт нийт 50.000 орчим оюутан суралцдаг. 30 гаран томоохон судалгааны байгууллагуудад Хелмхольцын Хүнд Ионы Судалгааны Төв, Европын Сансрын Нислэгийн Хяналтын Төв, Европын цаг уурын хиймэл дагуул ашиглалтын байгууллага, Фраунхофер-Нийгэмлэгийн гурван судалгааны хүрээлэн энд бий.

Remove ads

Газар зүй

Thumb
Хотыг зүүн урд талын Людвигийн өндөрлөгөөс Дармштадт

Ойролцоох том хотууд

Рюсселсхайм Майн дахь Франкфурт Ханау
Майнц Thumb Ашаффенбург
Манхайм Хайделберг Хайлбронн

Уур амьсгал


Сарын дундаж температур болон хур тунадасны хэмжээ: Дармштадт
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Маx. Температур (°C) 5.0 7.0 11.0 15.0 20.0 23.0 25.0 25.0 20.0 14.0 8.0 5.0 Ø 14.9
Мин. Температур (°C) −1.0 1.0 3.0 6.0 11.0 13.0 13.0 15.0 11.0 7.0 4.0 1.0 Ø 7
Тунадас (мм) 55.0 53.0 66.0 49.0 76.0 67.0 75.0 66.0 63.0 66.0 63.0 66.0 Σ 765
Нартай цаг (h/d) 1.5 2.9 3.9 5.9 6.7 7.1 7.5 7.0 5.3 3.3 1.7 1.2 Ø 4.5
Т
е
м
п
е
р
а
т
у
р
5.0
−1.0
7.0
1.0
11.0
3.0
15.0
6.0
20.0
11.0
23.0
13.0
25.0
13.0
25.0
15.0
20.0
11.0
14.0
7.0
8.0
4.0
5.0
1.0
1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Хур тунадас
Х
у
р

т
у
н
а
д
а
с
55.0
53.0
66.0
49.0
76.0
67.0
75.0
66.0
63.0
66.0
63.0
66.0
  1-р сар 2-р сар 3-р сар 4-р сар 5-р сар 6-р сар 7-р сар 8-р сар 9-р сар 10-р сар 11-р сар 12-р сар
Эх сурвалж: Deutscher Wetterdienst[4]; wetterkontor.de[5]
Remove ads

Түүх

Нэрийн түүх

Thumb
Хуримын цамхаг бүхий Матхилдегийн өндөрлөг
Thumb
Франкфуртын өндөр барилгууд харагдана.

Хотын нэрийн гарлыг өнөөг хүртэл бүрэн тайлаагүй. Хамгийн анх 11-р зуунд Дармундештат гэх нэр дурдагдсан байдаг аж. Гэхдээ хамгийн түгээмэл хувилбарт:

  • Орон нутгийн хэвлэлүүд бол «Даримунд» (Darimund) хэмээх хааны ан агнадаг бэхлэгдсэн суурин байсан гэх тайлбарыг урьтал болгодог
  • Өөр нэг хувилбар нь кельт гаралтай dar (царс эсвэл мод) ба mont (уул) гэдгээс гаралтай гэж үздэг

Дармштадт хотын нэрээр германы хотуудаас цор ганцаараа химийн элемент болох Дармштадтийн нэрийг нэрлэжээ.[6]

Оршин суугчдын өсөлт

More information Он, Оршин суугч ...
Remove ads

Улс төр

Thumb
Дармштадт хотын далбаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нийт 71 гишүүнтэй бөгөөд 2021 оны орон нутгийн сонгуулийн дараах хамгийн олон суудалтай таван намыг тоочвол:

  • Ногоон Нам, 20 суудал
  • Социал Демократ Нам, 12 суудал
  • Христийн Ардчилсан Холбоо, 11 суудал
  • Зүүн Нам, 5 суудал
  • Фолт Нам, 5 суудал
  • бусад намууд 18 суудал

Харилцаатай хот

Дармштадт нь дараах хотуудтай ах дүүгийн барилдлагатай хамтран ажилладаг:

Эдийн засаг

2016 онд Дармштадт хот 11,742 тэрбум евроны дотоодын нийт бүтээгдэхүүний нийлбэр (ДНБ) дүнтэй гарсан нь германы эдийн засгаар нь жагсаасан хотын жагсаалтад 31-р байрт оржээ. Мөн онд нэг хүнд оногдох ДНБ-ий нийлбэр нь 75.085 € (Хессен: 43.496 €, Герман: 38.180 €) байсан нь муж улсын болон улсын дундажаас харьцангуй өндөр үзүүлэлттэй байгаа юм. Улсын хэмжээнд нэг ажиллах хүчинд оногдох ДНБ нь 89,585 евро бөгөөд энэ нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 2016 онд тус хотод 131.100 орчим хүн ажиллаж байв.[8] 2018 оны арванхоёрдугаар сард ажилгүйдлийн түвшин 4.7 % байв.[9] Дармштадт бол Райн-Майн бүс нутагт хамаарах бөгөөд тус бүс нутаг нь холбооны улсын хэмжээнд эдийн засгаараа хамгийн хүчирхэгт орох ба жилдээ 250 тэрбум евроны ДНБ үйлдвэрлэдэг байна.[10]

Remove ads

Цахим холбоос

 Commons: Дармштадт – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эх сурвалж

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads