Нико Розберг

From Wikipedia, the free encyclopedia

Нико Розберг
Remove ads

Нико Эрик Розберг (Герман: Nico Erik Rosberg, 1985 оны 6 сарын 27-нд Баруун Германы Висбаденд төрсөн) нь Формула-1ийн Мерседес GP багт харьяалагддаг авто уралдаанч юм. Түүний аав нь Формула-1-ийн дэлхийн аварга, Финландын авто уралдаанч Кеке Розберг бөгөөд Нико анх Финландын нэрийн өмнөөс уралддаг байсан ч өдгөө Формула 1-т Германы далбаан дор уралдаж байна. Түүний ээж нь герман хүн юм. Нико дээрх хоёр улсын иргэншилтэй[1].

Quick facts Төрсөн огноо, Формула-1 ДАШТ-ийн замнал ...

Розберг 2005 оны GP2 цувралд ART багийн бүрэлдэхүүнд уралдан түрүүлсэн бөгөөд түүнээс өмнө Формула-3 евро цувралд аавынхаа багт уралддаг байжээ.

Розберг Формула Нэгт анх Виллиамс багийн бүрэлдэхүүнд орсон бөгөөд 2010 оны Формула-1-ийн улирлын өмнө, 2009 оны зохион бүтээгчдийн аварга Браун GP багийг нэгтгэж, дахин шинэчлэгдсэн Мерседес багт ирэн уралдаж байна. Нико Розберг нь 2016 онд Формула 1-ийн дэлхийн аварга болсон.

Remove ads

Мэргэжлийн гараа

Моторт спортын гараа (1996-2002 он)

Нико Розберг хамгийн анх зургаан настайдаа картинг жолоодож эхэлсэн байна. Тэр моторт спортын мэргэжлийн гараагаа 1996 онд эхэлжээ. Эхэндээ финландын уралдааны лицензээр картингийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцов. 2000 онд Формула А-ийн европын аварга шалгаруулах тэмцээнд оролцон Льюис Хамилтоны дараа хоёрт оржээ.

Статистик

Мэргэжлийн замнал

  • 1996–2001: Карт спорт
  • 2001: Иберийн Формула BMW (18-р байр)
  • 2002: Германы Формула BMW (аварга)
  • 2003: Формула-3 евро цуврал (8-р байр)
  • 2004: Формула-3 евро цуврал (4-р байр)
  • 2004: Испанийн Формула-3, өвлийн цуврал тэмцээн (аварга)
  • 2005: GP2 цуврал (аварга)
  • 2005: Формула-1 (туршилтын жолооч)
  • 2006: Формула-1 (17-р байр)
  • 2007: Формула-1 (9-р байр)
  • 2008: Формула-1 (13-р байр)
  • 2009: Формула-1 (7-р байр)
  • 2010: Формула-1 (7-р байр)
  • 2011: Формула-1 (7-р байр)
  • 2012: Формула-1 (9-р байр)
  • 2013: Формула-1 (6-р байр)
  • 2014: Формула-1 (2-р байр)
  • 2015: Формула-1 (2-р байр)
  • 2016: Формула-1 (Дэлхийн аварга)

Формула-3 евро цуврал дахь ганцаарчилсан дүн

More information Он, Баг ...

GP2 цувралын ганцаарчилсан дүн

More information Он, Баг ...

Формула1-ийн ДАШТ-ний статистик

Дараах статистикийн хүснэгтэнд нисгэгчийн Формула-1-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бүх үр дүнг жагсаав.

Нийт амжилтын тойм

Мэдээ: 2016 оны улирлын төгсгөл

More information Улирал, Баг ...

Гран при ялалтууд

  • 2012: (Шанхай)
  • 2013: (Монте-Карло)
  • 2013: (Сильверстоун)
  • 2014: (Альберт парк)
  • 2014: (Монте-Карло)
  • 2014: (Шпийлберг)
  • 2014: (Хоккенхаймринг)
  • 2014: (Интерлагос)
  • 2015: (Барселон)
  • 2015: (Монте-Карло)
  • 2015: (Шпийлберг)
  • 2015: (Мексик)
  • 2015: (Интерлагос)
  • 2015: (Яс-Арал)
  • 2016: (Альберт парк)
  • 2016: (Бахрейн)
  • 2016: (Шанхай)
  • 2016: (Сочи)
  • 2016: (Баку)
  • 2016: (Спа-Франкоршам)
  • 2016: (Монца)
  • 2016: (Сингапур)
  • 2016: (Сузука)

Ганцаарчилсан дүн

More information Улирал ...
More information Тайлбар, Өнгө ...
Remove ads

Шагнал

  • Оны авто спортын шилдэг тамирчин АДАК, 2005
  • Оны авто спортын шилдэг тамирчин АДАК, 2016

Эшлэл

Цахим холбоос

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads