Протактини

From Wikipedia, the free encyclopedia

Протактини
Remove ads

Протактини (Англи: Protactinium, угтаа Прото-актини Proto-actinium гэсэн үгийг товчлон хэрэглэсэн, (грекээр πρώτος (прõтос) = анхны ба актини)) нь Pa гэж тэмдэглэгддэг, атомын дугаар 91 бүхий химийн элемент юм. Протактини нь цацраг идэвхт, актиноидын бүлгийн, 7-р үеийн металл. Энэ элемент мөнгөлөг өнгөтэй ба 1,4 кельвинээс доош температурт хэт дамжуулах чадвартай төлөв байдалд шилждэг. Байгальд маш бага тархсан учир ихэнхийг зохиомлоор гаргаж авдаг.

Quick facts Протактини, Дуудлага ...
Remove ads

Түүх

1871 онд Дмитрий Менделеев Тори ба Ураны хооронд нэг химийн элемент байх ёстойг урьдчилан тогтоосон байдаг.[8][9] Тухайн үед актиноидын үеийн элементүүд мэдэгдээгүй байв. Тиймээс ураныг вольфрамын доор, ториг эка-цирконийн доор (тухайн үед мөн л нээгдээгүй байсан гафни) байрлуулсан байна. 1950-иад оныг хүртэл үелэх системийг яг энэ хэлбэрээр нь хэрэглэсээр иржээ.[10]

Thumb
1871 оны доор тори (Th = 231) ба уран (U = 240) хоёрын хооронд проактинид зориулсан хоосон зай бүхий Менделеевийн үелэх систем

1900 онд Уильям Крүүкс уранаас маш их цацраг идэвхт материал тусгаарлан гаргасан боловч түүнээ шинэ химийн элемент гэдгийг нь тодорхойлж чадаагүй бөгөөд Уран-X (УХ) хэмээн нэрлэв.[11][12]

Remove ads

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Протактини – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Протактини – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads