Америци

From Wikipedia, the free encyclopedia

Америци
Remove ads

Америци нь синтетик химийн элемент, атомын дугаар нь 95, химийн тэмдэглэгээ нь Am. Уг элемент нь цацраг идэвхит шинжтэй, актиноидын бүлгийн металл юм. 1944 онд плутониг нейтроноор бөмбөгдөх замаар гарган авсан байна.

Quick facts Америци, Дуудлага ...

Цэвэр Америци нь гялалзсан мөнгөлөг ба цагаан өнгөтэй. 241Am-ын альфа цацрал нь радигийнхаас 3 дахин өндөр бөгөөд нэг грамм орчим америци нь ойр байгаа хүнийг ихээхэн хэмжээгээр хордуулна.

Remove ads

Хэрэглээ

241Am-г гарган авах нь өндөр өртөгтэй болно. Уг элементийг өрөөний галын дохиололд дахь утаа мэдрэгчид маш бага хэмжээтэйгээр (ойролцоогоор 0.2 микрограмм) хэрэглэнэ. Үүнээс гадна өрмийн цооногт геофизикийн судалгаа (Am241Be) хийхэд мөн нейтрон радиографид нейтроны эх үүсвэр болгон ашиглана. Пуужингийн түлш хийхэд ашиглаж болох тухай мөн яриглаж байна[5].

Изотопи

Нийт 18 цацраг идэвхит изотопи байдгаас хамгийн тогтвортой нь 243Am (хагас задралын хугацаа нь 7370 жил) ба 241Am (хагас задралын хугацаа нь 432.2 жил) юм. Үлдэх изотопиуд нь 51 жилээс бага, ихэнхи нь 100 минутаас бага хагас задралын хугацаатай байна. Изотопиудын атом масс нь 231.046 (231Am) - 249.078 (249Am) хооронд хэлбэлзэнэ.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Америци – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Америци – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads