Мейтнери

From Wikipedia, the free encyclopedia

Мейтнери
Remove ads

Мейтнери („Эка-Ириди“) нь зохиомлоор гаргаж авдаг, химийн тэмдэг нь Mt, атомын дугаар нь 109 ба трансактиноидод багтдаг 7-р үеийн d-блокийн химийн элемент юм. Үелэх системийн 9. IUPAC бүлэг, кобальтын бүлэгт хамаарна. Энэ элементийн нэрийг австри-шведийн физикч бөгөөд математикч Лизе Майтнерд хүндэтгэл үзүүлэх үүднээс Мейтнери хэмээн нэрлэжээ.

Quick facts Мейтнери, Дуудлага ...
Remove ads

Түүх

Мейтнериг анх удаа 1982 онд (дараа нь 1988 оны хоёрдугаар сард ахиад) Дармштад дахь Хүнд ионы судалгааны нийгэмлэгийн төв дээр төмөртэй висмутээр буудан гаргаж авчээ. Энэхүү элемент нь эхэндээ унниленниум (химийн тэмдэг Une) гэх нэртэй байж байгаад 1997 оноос өнөөгийн нэрээ авчээ.[12] Мөн түүнчлэн Эка-Ириди гэдэг нэршлийг бас хэрэглэдэг.

Шинж чанар

Мейтнери нь маш тогтворгүй, цацраг идэвxтэй металл юм. Өнөөг хүртэл нийт долоон изотопыг (энд цацраг идэвхт нуклид) гаргаж авсан. Эдгээрээс хамгийн тогтвортой изотоп нь 276Mt бөгөөд түүний хагас задралын хугацаа нь 720 миллисекунд байна. Энэхүү маш хурдан задралаас шалтгаалан тус элементийн бусад шинж чанарыг бараг судлаагүйтэй адил. Хэдий тийм ч мейтнери нь их хэмжээтэй байх үедээ мөнгөлөг саарал өнгөтэй байх магадлалтай гэж тооцдог.[13]

Remove ads

Аюулгүйн санамж

Одоогоор европын химийн бодисын журамд түүний аюулыг тогтоосон дүрэм, журам байхгүй ба үүний учир нь тухайн элементийн атомуудыг нэг дор маш бага хэмжээгээр гаргаж авах боломжтойгоос хамааран химийн эсвэл физикийн аюул маш багатай.

Цахим холбоос

 Commons: Мейтнери – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Wiktionary
Wiktionary
Wiktionary: Мейтнери – Энэ үгийг тайлбар толиос харна уу

Эшлэл

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads